Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»НҮБ-ын Хүүхдийн сан дуучин Т.Ариунаатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Одод

НҮБ-ын Хүүхдийн сан дуучин Т.Ариунаатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Урлаг Урлаг28/05/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0631a202529e3b6dbig_500x5003498459892015-05-28-12-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   НҮБ-ын Хүүхдийн сан болон тус сангийн элч дуучин Т.Ариунаа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа, хэвлэлийн бага хурал энэ сарын 29-нд буюу Баасан гаригт болно.

  Монгол  Улсын  Гавьят  жүжигчин,  дуучин  Т.Ариунаа  2001  онд  анх  Монгол дахь  НҮБ-ын  Хүүхдийн  сангийн Үндэсний  элчээр  томилогдож,  АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолт дээр “Нарны хаан хүүхэд” дууг дуулж байсан билээ. Үүнээс хойш Элч дуучин Т.Ариунаа Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран  хүүхдийн  олон  асуудлаар  нөлөөллийн ажил  хийж  байсан юм.

  Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэдхэдэн  кампанит  ажлуудад  оролцож байсан. Тэр  дундаа Хүүхдэд  ээлтэй  аймагнэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байсан.Энэ удаад НҮБ-ын Хүүхдийн сантай харилцаагаа албан ёсоор шинэ шатанд гарган үргэлжлүүлэх гэж байгаа бөгөөд цаашид ямар асуудлаар хамтран ажиллах тухайгаа гарын үсэг зурах үеэр албан ёсоор зарлах юм байна.

Ёслол 5-р сарын 29-ний 12.00 цагт НҮБ-ын байрны (ХБНГУ-ын ЭСЯ-ны баруунталд) 3-р давхрын  Хурлын зааланд болно

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ

05/08/2025

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

05/08/2025

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.