Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Т.Ариунаа: Элэг бүтэн амьдрал хамгийн чухал
Дуу хөгжим

Т.Ариунаа: Элэг бүтэн амьдрал хамгийн чухал

Урлаг Урлаг02/06/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4u23sdj20hhi74h9b97pjtu7rf815436492015-06-02-12-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэрэл зургийг MPA.mn

Гэрэл зургийг MPA.mn

Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаатай сүүлийн үед оролцож буй хүмүүнлэгийн ажил, уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

-Та өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүүхдийн сангийн элчийн үүргээ үргэлжлүүлэхээр боллоо. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхэлье гэж бодлоо.

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд 2001 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн сантай тасралтгүй хамтран ажилласан. Харин 2006 оноос хамтын ажиллагаа маань бага зэрэг зогсоги байдалд орсон. Учир нь би уран бүтээлч хүн учраас уран бүтээлдээ түлхүү анхаарсан гэх үү дээ. Тэгээд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнестэй НҮБ-ын Монголд үйл ажиллаагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн үеэр уулзалт хийж, цаашид хийх ажил, үзэл бодлоо хуваалцсан. Энэ үеэр  Роберто Бэнес миний санал санаачлагыг их сайхан хүлээн авч, хамтын ажиллагаагаа дахин шинэ шатанд гаргаж,хүмүүнлэгийн ажилд хамтдаа зүтгье хэмээн надад санал тавьсан. Энэ саналд би дахин “За” гэж хэлсэн. Яагаад гэвэл хүүхдийн төлөөх үйл ажиллагаа маань дуучны ажлаас дутахгүй сайхан санагддаг.

-НҮБ-ын элч дуучнаар дахин хоёр жил ажиллахаар боллоо. Хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-“Анхны тэврэлт” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Хүүхдийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч нярай хүүхдийн эндэгдлийг бууруулах тал дээр хамтран ажиллана. Учир нь нярай хүүхдэд нэн шаардлагатай тусламж, чанарыг сайжруулах юм. Тодруулж хэлбэл,  төрөх эмнэлгүүдэд хэрэгжиж байгаа хуучин арга барилаасаа салах хэрэгтэй болж байгаа юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд шинэ хүнээ өлгийдөж буй эцэг эхчүүд, залуу гэр бүлүүдэд зориулж, мөн төрөх эмнэлгийн эмч нарт сургалт, сурталчилгаа хийхээр болж буй юм. “Анхны тэврэлт” хөтөлбөр өнөөдөр Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт бүрэн утгаараа хэрэгжиж байгаа. Монгол улсад нярайн нас баралтын 75 хувь нь төрсний дараах эхний гурван хоногт энддэг гэсэн тоо баримт бий. Иймээс энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Нярайн дутуу төрөлт, бүтэлт, халдвар гээд асуудал их байдаг.

-Өнгөрсөн хугацаанд хүмүүнлэгийн ямар ямар томоохон ажил хийсэн бэ?

-Би 2007 онд “Ариун сэтгэл” сангаа байгуулаад удаагүй байхдаа Хавдар судлалын төвд очиж, тэнд эмчлүүлж байгаа хүүхдүүдэд амьдрах итгэл, сэтгэл санааны дэмжлэг, дэм үзүүлдэг байсан. Дараа нь рок попынхонтойгоо хамтарч хавдраар өвдсөн хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолт удаа дараа зохион байгуулсан байдаг. Хандивын мөнгөөрөө хэд хэдэн хүүхдийн шаналж буй өвчнийг анагаах, эмчлэхэд нь тусалсан. Хэдийгээр хандивын тоглолт гэж жижиг сонсогдож байгаа боловч хүний амь аварна гэдэг чинь маш том үйлс шүү дээ.

-Та саяхан Японд тоглолтоо хийгээд ирсэн. Ойрын үед гадагшаа явж тоглолтоо хийх үү?

-Миний хувьд гадаад амьдарч буй нутаг нэгтнүүдтэйгээ тэр бүр уулзаад байж чаддаггүй. Ойр ойрхон очиж тоглолт хийх боломж олддоггүй. Гэр бүлгүй ганц бие байхад байнгын аялан тоглолт хийгээд явж болдог байсан. Харин одоо айл гэрийн эзэгтэй, эхнэр хүний, эх хүний үүргээ ухамсарлаад тэр бүр гадаад, дотоодод явж тоглолт хийгээд байх боломжгүй болсон.Хөвгүүд маань яг шилжилтийн насандаа байна. Тэдэнд ойр байх, тэдэнд хайраа өгөх нь хамгийн чухал асуудал болчихоод байгаа. Нийгмийн сүлжээ хурдацтай хөгжиж буй энэ үед хүүхдийн хөгжил ч маш хурдацтай байна. Бид нар хүүхдийнхээ хөгжлийг гүйцэхийн тулд тэдэнтэйгээ ойр байж, хамт зэрэг алхах хэрэгтэй болж байна.

-Хөвгүүд хэдэн нас хүрч байна?

-Том хүү маань 21 настай. Бага нь 15 настай. Яг шилжилтийн насандаа байгаа. Эднийгээ харж хандаж, зааж зөвлөж байхгүй бол болохгүй байна. Хэдийгээр би эх хүн болоод багагүй хугацааг үдсэн ч, надад мэдэхгүй чадахгүй зүйл их тохиолддог. Амьдралаас алхам тутамдаа суралцаж байна.

Үргэлжлэлийг эндээс: http://www.shuud.mn/content/read/453295.htm

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

15/08/2025
Дуу хөгжим Урлаг

LUMINO хамтлаг: “The one” тоглолтод зочин уран бүтээлчгүйгээр 44 дуу дуулж, тайз дэлгэцийн төгс хослолыг толилуулна

14/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.