Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Hunnu music festival”-д дэлхийн шилдэг DJ оролцоно
Уртын дуу

“Hunnu music festival”-д дэлхийн шилдэг DJ оролцоно

Урлаг Урлаг09/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11414350_654758831292634_336402844_n3779772732015-06-09-09-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зүүн хойд Азийн өндөрлөгт олон улсын хөгжмийн наадам тодотголтойгоор гарч ирж буй HUNNU MUSIC FESTIVAL-д энэ жил авьяас ур чадвараараа ид танигдаж, дэлхийн орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болоод буй TOKiMONSTA албан ёсоор оролцохоор боллоо.

Лос Анжелес хотоос гаралтай DJ, продюсер TOKiMONSTA нь олон улсын томоохон фестивалиудаар аялан тоглож ирсэн бөгөөд 2015 оны Coachella наадмын амьд тоглолт нь түүнд улам их нэр алдрыг авчраад байгаа билээ.  Тэрээр яг одоогоор Австрали, Шинэ Зеландад аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд түүний хамгийн сүүлийн хамтарсан уран бүтээл олон улсын Billboard чартаар зарлагдаж сая сая сонсогчдын хүртээл болоод байна.

Түүнчлэн энэ зуны оргил үе буюу 7-р сарын 14-нд Чингис хааны морьт хөшөөт цогцолборт зохиогдох хөгжмийн наадамд Парис хотын орчин үеийн электроник хөгжмийн талбараас олон улсад танигдаж эхлээд буй WeKeed, Сөүл хотын алдарт Octagon клубийн Benjamin Kim нар хүрэлцэн ирж амьд тоглолтоо хүргэнэ.

Нийт 18 цагийн хөтөлбөртэй Hunnu Music Festival-д Монголын орчин үеийн хөгжмийн шинэ залуу, шилдэг DJ уран бүтээлчид болох Araatan, BTR, Enkool, The Cosmic BangerZ, HENZA, Mac Harris, Anar, MMP TMk нар хамтдаа залуусын хамгийн ихээр сонсдог электроник хөгжмийн 10 гаруй урсгалаар тоглох юм. Үүгээр зогсохгүй наадамд хүрэлцэн ирэгсэд өдрийн туршид хамтлаг дуучдын тоглолт, орчин үеийн бүжиг, спортын үзүүлбэр, интертайнмент хөтөлбөрийг аялал жуулчлалын төв болсон Цонжин Болдогийн цогцолборын задгай талбайд үзэж, сонирхох боломжтой юм.

Наадмын тасалбар 30,000 төгрөг, VIP тасалбар 100,000 төгрөгөөр худалдаалах бөгөөд наадмын онлайн тасалбар easyticket.mn-сайтаар зарагдаж эхлээд байна. Залуус 6-р сарын 8-12-ны хооронд 3 хүний багц тасалбарыг нэг тасалбарын үнээр захиалж авах боломжтой.

Hunnu Music Festival нь аялал жуулчлалыг дэмжсэн найрсаг Улаанбаатар хотын залуусыг байгальд хоргүй, хаяандаа хоггүй орчинд дуртай хөгжмөө сонсож наадахыг урьж байна.

Hunnu Music Festival наадмын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийГ 88002212 утсаар авна уу

www.urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.