Америкийн дуучин, жүжигчин Тейана Тейлор урлагийн салбар дахь амжилтаа шинэ мэргэжлээр баяжуулж, хоолны сургууль онц дүнтэй төгсжээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 15-нд АНУ-ын “Auguste Escoffier School of Culinary Arts” сургуулийн төгсөлтийн ёслолд оролцож, тогоочийн хувцас өмсөн баяраа тэмдэглэсэн байна. Тейлор энэхүү баярт мөчийнхөө гэрэл зургуудыг олон нийтийн сүлжээнд хуваалцжээ.
Тэрбээр инстаграм хуудсандаа “Ээж, уран бүтээлч, жүжигчин, найруулагч, дизайнер, бүжиг дэглээч… Харин одоо тогооч боллоо” хэмээн бичиж, шинэ амжилтаараа бахархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тейлор 2025 оны долдугаар сард тус сургуульд элсэн орсон бөгөөд уран бүтээлийн ажил, кино зураг авалт, шагнал гардуулах ёслол болон гэр бүлийн амьдралаа хичээлтэйгээ зэрэгцүүлэн амжилттай суралцжээ.
Тэрбээр хоол хийх нь өөрт нь тайвшрал, сэтгэлийн амар амгаланг өгдөг тухай ярьж, сургалтын хугацаанд зөвхөн хоол хийх ур чадвар төдийгүй тэвчээр, сахилга бат, даруу зан, манлайллын талаар суралцсанаа онцолсон байна.
Тейана Тейлор нь дуучин, бүжигчин, жүжигчин, найруулагчийн хувиар олон салбарт ажиллаж ирсэн уран бүтээлч юм. Тэрбээр 2025 онд “One Battle After Another” кинонд тоглосноор жүжигчний карьертаа шинэ амжилт гаргасан билээ.
View this post on Instagram

