Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»47 настай бүсгүйн 20-той мэт харагдах нууц задарлаа
Нийгэм

47 настай бүсгүйн 20-той мэт харагдах нууц задарлаа

Урлаг Урлаг10/06/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1fd42b8811de3704443692015-06-10-10-07[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1fd42b8811de

47 настай, хоёр хүүхдийн ээж Масако Мизутани дөнгөж 20 шүргэж байгаа мэт харагддаг. Загвар өмсөгч, жүжигчин Масаког “мөнхийн залуу леди” гэж нутагт нь нэрлэдэг.

Масако 1968 оны 9-р сарын 15-нд төрсөн, том охин нь 23 настай. Сонирхолтой нь, Масако пластик мэс засал огт хийлгээгүй юм байна.

Мөнхийн залуу харагдахын тулд Масако өдөрт 5 цагийг нүүр амаа арчлахад зориулдаг аж. Үүн дээр сайн унтаж авах цаг, эрүүл хооллолт, биеийн дасгал зэргийг нэмнэ. Гоо сайхан золиос шаарддаг хойно, аргагүй ээ.

Мэдээж, ажил хийх цаг зав үлддэггүй учраас Масако гэрийн эзэгтэй болжээ. Хааяа нэг зар сурталчилгаанд тоглодог гэнэ.

Масакогийн “мөнх залуугаараа байх дүрэм”-ийг танилцуулъя.

– Аль болох их ус уух. Ус бие организмаас хортой бодисуудыг гадагшлуулдаг.
– Зөвхөн шинэ, эрүүл, зохистой хоол хүнс хэрэглэх.
– Өдөрт 4 удаа хоол иднэ, бага багаар.
– Зөвхөн хөнгөн нүүр будалт (макияж) хийх.
– Е витамин дээр суурилсан тос ашиглах.
– Гадаа гарахын өмнө нарнаас хамгаалах тос, хэрэгсэл ашиглах.
– Үдэш бүр унтахын өмнө нүүр цэвэрлэх, чангаруулагч, чийгшүүлэгч тос бүтээгдэхүүн хэрэглэх.
– Биеийн дасгал хийх, сайн унтаж авах, тамхи татахгүй байх.
– Стресс, үзэн ядалтаас зайлсхийх.

Масако анх 21 настайдаа загварын агентлагт ороод нүүрээ будаж сурсан аж. Өмнө нь тэр зөвхөн нарнаас хамгаалах тос, уруулын будаг л хэрэглэдэг байсан гэнэ.

Мөнхийн залуу Масако 23-тайдаа нөхөрт гарч том охиноо төрүүлсэн юм байна. Энэ үеэс тэр биеэ арчлахад анхаарал тавьж, жимс ногоо их идэн, гоо сайхны салонд очиж фитнесээр хичээллэж эхэлжээ.

26-тайдаа хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа Масако зөвхөн япон үндэстний хоол иддэг болов. Тэр 30 хүрээд арьсаа арчлахад илүү их цаг гаргаж эхэлсэн аж. Ингээд 40 хүрээд Масако интернэтийн ачаар эх нутагтаа “мөнхийн залуу” гэгдэх болж, харин одоо 44 настайдаа дэлхий даяар алдаршлаа.

Одоо Масако Мизутаний нэг өдрийг танилцуулъя.


Масако бүсгүй үүрийн таван жингээр босч нүүрээ арчилдаг.


5:30 гэхэд Масако хэдийн галын өрөөндөө гэр бүлдээ зориулан амтат хоолоо бэлдэн, обэнтогоо хайрцаг саванд хийдэг.
6:00-д тэр жимс ногоо идэж, шинэ жүүс ууж, хэрэгцээт витамин аминдэмээ авдаг. 


7:00 цагт Масако гараа хамгаалан бээлий өмсч орон гэрээ цэвэрлэж эхэлнэ.
8:00 цагт Масако хашаагаа янзлахаар гарахдаа заавал нарны тос түрхэж, урт ханцуйтай хувцас өмсөн өргөн талбайтай бүрх малгай тавьдаг.


8:30 цагт Масако нохойгоо салхилуулж, 11:00 цагт найз хүүхэнтэйгээ аяга цай уун яриа дэлгэдэг.


12:00 цагт Масако Мизутани нүүрэндээ дахин нарнаас хамгаалах тос түрхэн, гадагшаа гарахдаа нүдний шилээ зүүж үрчлээнээс сэргийлдэг.
13:00 цагт тэр арьс цагааруулах био бэлдмэл уудаг. 


16:00 цагт Масако гоо сайхны салонд очдог. Гоо сайханчид орчин үеийн аппарат, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар түүний арьсанд цогц үйлчилгээ хийдэг.
19:30 цагт Масако маш бага тос ашиглан япон хоолоо бэлддэг.


21:00 цагт Масако нүүрний будгаа арилгаж арьсаа гүн цэвэрлэх тос зэргийг түрхдэг.
21:30 цагт тэр ваннд орж, тунгалагийн булчирхайн үйл ажиллагааг сайжруулах гэж хүзүү болон биеийн бусад хэсэгт иллэг хийдэг.
22:00 цагт Масако зурагт үзэж байхдаа цагааруулах маск тавьдаг.
22:30 цагт тэр ул тавхайдаа иллэг хийдэг. Ийм иллэг нь бие организмын гол эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг. Үүний дараа тэр унтахаар хэвтдэг.

Эх сурвалж: www.mnews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.