Мэтт, Жессика Жонсон хэмээх хосууд олонхи хүний зөвхөн мөрөөдөхөөс хэтрэхгүй тийм хэв маягаар амьдарцгааж байна. Тэд 2011 оны наймдугаар сард бүх эд хөрөнгөө заран, ажлаасаа гарч, жижиг завь онгоц худалдаж аваад, дэлхийг тойрохоор гарчээ.
Хосууд хоёулаа 32 настай бөгөөд нөхөр нь автомашины худалдаачин, эхнэр нь эдийн засагч байсан аж. Тэд одоогийн байдлаар, Багамын арлууд, Ямайка, Куба, Перуг оролцуулаад нийт 16 орноор аялаад байна. 2012 онд Жоржи хэмээх сэлж чаддаг муураар багийн гишүүнээ нэмжээ.
“Бид өмнө нь амралтын өдрүүдээр зурагтын өмнө хэдэн цагаар ч хамаагүй удаан суун, бидэнд баяр баясал авчрах дурсамжтай зүйлс огт хийдэггүй байсан. Ингээд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэдгийг гэнэт ойлгосон юм. Үр хүүхдүүдтэй болж, “гэртээ хадагдахаас” өмнө амжуулж, хэдэн жилийг адал явдалтай дурсгалтай аялалд зориулахаар бид шийдсэн” хэмээн хосууд өгүүлсэн байна.
2007 онд Мичиган нуур руу очсоноос бүх зүйл эхэлсэн юм.
Мэтт тэр үед усан дээр байсан хөнгөн завийг хараад, ийм завьтай далай дээр амралтаа өнгөрөөвөл хичнээн сайхан байхсан бол гэж хэлж байсан.
Тэрээр: “Бид үл хөдлөх хөрөнгө, эсвэл хөнгөн завь онгоц худалдаж авах хэрэгтэй. Чи чухам алийг нь авахыг хүсч байна вэ?” гэж асуусан.
Ингээд бид өөрсдийн амралтын өдрүүдээ усан дээр өнгөрүүлж байхаар шийдлээ. 2011 оны наймдугаар сард бид байшингаа зараад, дор хаяж 4-5 жил болон түүнээс ч удаан хугацаагаар аялахаар шийдэв.
7-р сард хоёулаа ажлаасаа халагдан, машин тэрэгнүүдээ зарж, аяллаа эхлэхээр боллоо.
2012 онд бид амьтдын асрамжийн газраас Жоржи муурыг авав.
Жоржи завь онгоц дээр маш сайн зохицон явж, зарим үед биднээс ч илүү гарахаар байлаа.
Энэхүү аялал бидний харьцаанд маш сайнаар нөлөөлж байна.
Энд маргалдсан тохиолдолд хэн ч хаашаа ч бултах аргагүй. Иймд асуудлаа тэр дор нь шууд шийдвэрлэж байна.
Муур маань ус руу ширтэн, сэлж буй загаснуудыг харах дуртай.
Жоржи бас сэлж чаддаг.
Нэг удаа тэр ус руу үсэрч жаахан сэлж яваад арын шатаар хөлөг дээр гарч ирсэн.
Хүмүүс тэтгэвэрт гарах хүртлээ мөрөөдлөө хойш тавьдаг талаар бид олонтоо сонсож байсан. Гэтэл тэр үед нь ихэнх мөрөөдөл нь биелэх боломжгүй болсон байдаг шүү дээ…
Удахгүй бидний аялал өндөрлөнө. Гэвч энэхүү аяллаас үлдэх гоё сэтгэгдэл, дурсамж насан туршид маань бидний сэтгэлийг тэтгэсээр байх болно.
Эх сурвалж: Zone.mn