Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»“Ocean grey” албан ёсны уран бүтээлийн нээлтээ зарлаж байна
Үндэсний хөгжим

“Ocean grey” албан ёсны уран бүтээлийн нээлтээ зарлаж байна

Урлаг Урлаг21/08/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download7052187552015-08-21-10-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Ocean grey” студийн продьюсер, хөгжмийн найруулагч Б.Нацагдоржтой ярилцлаа.

-“Ocean grey” студийн үйл ажиллагааны тухай ярьж ярилцлагаа эхэлье?

-Студиэ байгуулаад гурван жил болж байна л даа. Анх “Prosound” студийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж байлаа. Харин өнгөрсөн жилээс тусдаа ажиллаж байна. Дэлхийн жишигт дүйцэхүйц дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргах зорилготой ажиллаж байна даа.

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт хичнээн уран бүтээлчийн хичнээн уран бүтээл дээр ажилласан бэ. Жагсаалт гаргаж үзэв үү?

-Тоо гаргаж үзээгүй юм байна. Дуучин Х.Отгоогийн “Chill out”, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны “One moment” гэх зэрэг цомгууд, багцаалаад үзвэл 20 гаруй хамтлаг, дуучдын 100 гаруй уран бүтээлүүдэд ажилласан байх.

-Таныг уншигчид “UBS” телевизээс зохион байгуулдаг “Uniberse best songs” наадмын шилдэг оролцогчоор шалгарч байсныг эчнээ мэднэ. Яагаад өөрийнхөө уран бүтээлийг хийхгүй байна?

-Залуу байгаа дээрээ өөрийнхөө уран бүтээлийг яагаад хийхгүй байгаа юм бэ гэж хэлдэг хүмүүс бий. Гэхдээ ор мөргүй хаячихсан юм биш л дээ. Өөрийгөө бэлтгэж, боловсруулж байна. Өдөр тутам хийдэг дасгал, бэлтгэлээ хийсээр л байна. Уран бүтээлийн шинэ, содон санаанууд л байна. Одоогоор төлөвлөөд л явж байна даа.

 

-Өнгөрсөн хугацаанд “Ocean grey”–хэн хэд хэдэн томоохон тайз, дэлшэцийн уран бүтээлүүдийн хөгжмийн найруулгын ажлыг хариуцлан ажилласан байх аа?

-“Франц үнсэлт”, “Давхар цохилт” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд ажилласан. Мөн Улсын драмын эрдмийн театрын бүтээл “Норовын намтар” хүүхдийн жүжгийн дууны найруулгыг хийсэн. Анхны хүүхдийн хөгжимт жүжиг шүү дээ.

-Тун удахгүй танай студиэс “Ocean grey” шоу тоглолтыг зохион байгуулах гэж байгаа. Энэ тоглолтын тухай яриач?

-Нэг ийм студи уран бүтээлээ хүргэж эхэлж байна шүү гэдгийг л харуулах зорилготой тоглолт юм. Түүнээс биш тайлан тоглолт гэж ойлгож болохгүй л дээ. Нэг үгээр бол албан ёсны уран бүтээлийн нээлтээ зарлаж байгаа хэрэг. Тоглолт энэ сарын 26-нд “Crocus” event hall-д зохион байгуулагдана. Тоглолтонд Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, ая зохиогч, дуучин Б.Ангирмаа, Э.Болор-Уянга, С.Сэрчмаа, Х.Отгоо,  “Sweetmotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “3 охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, Ч.Цэлмүүн, реппер Цэцэ, “Камертон”, “Киви”, “Opozit”, “Honeymoon” хамтлагууд гэх зэрэг олон олон уран бүтээлчид оролцоно.

-Студиэс зохион байгуулж байгаа шоу тоглолт учраас бусад тоглолтуудаас өвөрмөц болох байх?

-Тийм шүү. Зүгээр нэг хөтлөгч гарч ирээд уран бүтээлчээ зарлаад дуулах тоглолт байлгамааргүй байна л даа. Тийм ч болохоор аль болох өвөрмөц найруулга, зохиомжтой байлгахаар төлөвлөсөн. Тоглолтонд оролцох уран бүтээлчдэд маань ч энэ нь сонирхолтой.

-Студийнхээ үндсэн артистуудыг сонгон шалгаруулж байгаа тухай сонссон. Энэ тухайд?

-Тийм ээ. Шалгаруулалт явуулсны үндсэн дээр таван уран бүтээлчийг шалгаруулж авсан. Цоо шинэлэг өнгө төрх, өвөрмөц хоолойтой уран бүтээлчид. Эдгээр уран бүтээлчид маань удахгүй болох тоглолтонд мөн оролцоно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025

“Үндэсний номын баяр-2025” болно

14/05/2025

19 дэх удаагийн Венецийн архитектурын биенналь эхэллээ

14/05/2025

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.