Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Хурд” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Норсон зүрх” мюзикл арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно
Дуу хөгжим

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Норсон зүрх” мюзикл арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно

Урлаг Урлаг04/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.  Тус мюзиклийн хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.04/ боллоо.

Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх зорилготой энэхүү бүтээл нь олон улсын мюзиклийн үйлдвэрлэлийн жишиг, мэргэжлийн стандартад нийцүүлэн хэрэгжүүлж буй томоохон төсөл юм. Мюзиклд жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг, тайзны хөдөлгөөн, гэрэлтүүлэг, дуугаралт болон орчин үеийн техникийн шийдлийг цогцоор нь хослуулах аж.

“Хурд” хамтлаг уг бүтээлийг залуу уран бүтээлчидтэй хамтран туурвиж байгаа бөгөөд гол дүрүүдэд залуу артистууд тоглох юм. Тэд өнгөрсөн долдугаар сараас эхлэн бэлтгэлдээ орж, жүжгийн уншлага болон бусад бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Төслийн санаачлагчаар Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг ажиллаж байгаа бол ерөнхий продюсероор Гавьяат жүжигчин, хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, продюсероор ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нар ажиллаж байна.

Харин төслийн менежер, гүйцэтгэх продюсероор О.Мөнхтуул, ерөнхий найруулагчаар “Про” театрын найруулагч, жүжигчин Б.Даваасүрэн, уран сайхны удирдаачаар “Про” театрын захирал, найруулагч Б.Анхбаатар, хөгжмийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат, зохиолчоор Х.Чойдогжамц, зөвлөхөөр Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар нар ажиллаж байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийн дууг дуучин Michelle дуулжээ

04/11/2026
Театр Урлаг

Т.Цэнд-Аюуш: Үзэгчид жүжигт орж ирэхдээ “Амьтны ферм” гэх жүжгийн “нэг хэсэг” болно

04/11/2026
Театр Урлаг

“Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжигт нэрт зохиолч Донровын Намдагийн дүрийг Т.Сэргэлэн бүтээнэ

04/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Норсон зүрх” мюзикл арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно

04/11/2026

“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийн дууг дуучин Michelle дуулжээ

04/11/2026

Т.Цэнд-Аюуш: Үзэгчид жүжигт орж ирэхдээ “Амьтны ферм” гэх жүжгийн “нэг хэсэг” болно

04/11/2026

“Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжигт нэрт зохиолч Донровын Намдагийн дүрийг Т.Сэргэлэн бүтээнэ

04/11/2026

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.