Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өглөөний цайнд юу хэрэглэвэл зохилтой вэ?
Үндэсний хөгжим

Өглөөний цайнд юу хэрэглэвэл зохилтой вэ?

Урлаг Урлаг09/09/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1414220443_22f5dab756f37b2fbig9533083562015-09-09-08-52[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно. Цэвэр жүрж, болон алимны шүүс нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Өндөг бол хангалттай бага илчлэгтэй хэр нь уургийн хамгийн сайн эх үүсвэр. Хүнс судлаачид өдөрт нэг ширхэг өндөг идэхийг зөвлөдөг. Ингэхдээ чанасан өндөг, өндөгний нухаш, омлет гээд ямар ч аргаар боловсруулан хэрэглэж болно.
Өглөө хэт их чихэрлэг зүйл идэх нь тохиромжтой. Учир нь цусан дахь холестирины хэмжээг огцом нэмэгдүүлдэг талтай.
Өглөөдөө хагас бэлэн бүтээгдэхүүн хэрэглэвэл дээр үү, эсвэл шинэхэн бэлтгэсэн хоол хүнс сонговол дээр үү? мэдээж шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнсийг сонгох хэрэгтэй.
Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Будааны зутан идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт болно. Сүүтэй овсянк, хүүхдийн будаа бүхий каша нь зүрхний өвчин, чихрийн шижин туслах магадлалыг эрс бууруулдаг.
Талх бидний хоол хүнсэнд онцгой байрыг эзэлдэг. Ялангуяа өглөөний унданд. Эрүүл хүний хувьд өдөр тутмын хооллолтыг талхгүйгээр төсөөлөх аргагүй. Хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн онцгой штнж чанарыг талх л агуулдаг. Энэ юу гэвэл өдөр тутам идсэн ч талхнаас бид хэзээ ч уйдаж залхдаггүй. Талх нь ургамлын гаралтай уургийг агуулснаараа хамгийн үнэ цэнэтэй хүнс болдог. Уургаас гадна метионин, лизин гэсэн аминхүчлүүдийг агуулна. Цагаан талх бус харин хөх тарианы хар талх сонгож идээрэй. Улаан буудайн талханд хөх тариагаар хийсэн талхыг бодвол уураг илүү их хэмжээгээр агуулагддаг. Талханд нүүрс 40-50 хувьтай байдаг төдийгүй В-гийн төрлийн аминдэмийн эх ундарга болж, кали, кальци, магни, натри, фосфор, төмөр зэрэг эрдэс бодисыг агуулдаг. талх бол маш өндөр калори бүхий хүнс. Дээд гурилаар хийсэн зуун грамм талх 233 ккал байдаг бол хөх тарианых 190 ккал байх жишээтэй. Бага калори бүхий хөх тарианы талх эрүүл мэндэд илүү тустай байдаг. Гэхдээ ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний өвслөл, ходоодны хүчил ихэссэн үед хар талх идэх нь тохиромжгүй. энэ тохиолдолд цагаан талх, хатаасан талх идэх нь илүү тохиромжтой. Эмчилгээний зориулалттай талхыг дээд зэргийн гурилыг хивэгтэй холин хийдэг. Ингэснээр аминдэм ихээр агуулах боломжтой болдог тул судасны хатуурал, өтгөн хатах, даралт ихдэх үед илүү тохиромжтой байдаг. Давсгүй талх нь бөөрний өвчин, зүрх судасны зарим төрлийн өвчний үед хэрэглэхэд тустай. Ханасан тос агуулсан хоол, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн. Хэрв та өглөөгүүр тах идэх дуртай бол өөхгүй махыг л сонгоорой. Тахиа, загасны мах бол бүр сайн. Тунц загастай, нимгэн майонез түрхсэн бутерброд нь тосны хүчил омега-3-ийн хамгийн сайн эх үүсвэр болдог юм.Өглөөд хаан шиг зоог барьж, өдөрт хаан шиг хооллож, оройд гуйлгачин мэт идэж байгтун.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.