Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 5. Сугар гараг. Хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Түлэх.Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр та болгоомжлол ажиглалт хийх шаардлага гарахгүй. Хамгийн хэрэгтэй зүйлдээ анхаарлаа хандуул. Дараагийн долоо хоногт бодож байсан зүйлээ хийх боломж олдох болно. Од гаригс зөв зүйл рүүгээ тэмүүлж, хүрээлэн буй орчиндоо муу зүйлс хийхгүй байхыг зөвлөж байна. Энэ өдөр төвийг сахихыг зөвлөж байна. Магадгүй эрүүл мэнддээ анхаарах хэрэг гарна. Тиймээс өвчин сэдрээгүй байгаа дээрээ эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Энэхүү өдрийг таагүй мэдээ мэдээлэл хүлээн авах болон ямар нэгэн өдөөн хатгалгад өртөж өнгөрөөнө. Үүссэн нөхцөл байдлыг хянаж цэгнэхийг хичээгээрэй. Бодлогогүй үйл хөдлөл хийх нь тохиромжгүй байх ба ялангуяа мөнгөтэй холбоотой асуудал бүр ч хэрэггүй. Бусдын нүднээс нуух гэсэн зүйл илрэх магадлалтай байх тул бүх бичиг баримтаа эмхлэн цэгцлээрэй. Эс бөгөөс үүсэх нөхцөл байдал таны нэр алдарт маш хортой нөлөөллийг үзүүлж болзошгүй. Бусад хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэхэд анхаарах биш, харин юу хийх хэрэгтэй байгаагаа сэтгэл зүрх, оюун ухаандаа бод.
Хамтатгах (5/21-6/21)
Таатай өдөр. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, удирдлагатайгаа харьцах, шүүхийн байгууллагад хандах болон хамтын ажиллагаанд тааламжтай. Худалдаа наймааны ажил эрхэлдэг бол таны хүссэн үр дүнг авчрах нь. Ирээдүйдээ зөв алхам хийхэд гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөрөй. Ингэснээрээ таньд амжилт ирнэ. Эргэн тойрны хүмүүсийн эерэг энерги ажилд тань амжилт дагуулахыг үгүйсгэхгүй. Таны хүсэл эрмэлзэл дээд цэгтээ хүрнэ. Хэрвээ та өөрийн бүхий л хүч чармайлтаа хийж байгаа зүйлдээ зориулвал аливаа ажлыг амжилттай гүйцэтгэж чадах нь дамжиггүй.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр асуудал, хүндрэл ихтэй байх болно. Өдрийн эхний хагаст эрүүл мэндэд асуудал тулгарч, гэмтэл авч, эргэн тойрныхонтойгоо маргалдах магадлалтай. Үдээс хойш шинэ танилтай болох болон романтик учрал тохиолдоно. Та ямар ч асуудалгүй бүх асуудлыг шийднэ. Хамаатан садан , найз нөхдийн туслалцаа, зөвлөгөөнд найдаж болно. Зүүд зөнөтэй байна.
Арслан (7/23-8/22)
Нухацтай, эмх цэгцтэй байхыг энэ өдрийн ажлууд шаардана. Гэр орны болон албаны ажил ихтэй байна. Оройдоо түншүүдтэйгээ уулзахад сайн. Чухал том ажил хэрэгт бэлд. Байнгын өрсөлдөөнөө зогсоож та түншүүдээсээ дэмжлэг авч өөрийн шинэ санаагаа удирдлага, дээд албаны хүмүүст танилцуулах асуудал ойрын үед болно.
Охин (8/23-9/22)
Ачаалалтай өдөр. Гэрт гарсан асуудал таны ихэнх цагийг барах нь. Төлөвлөсөн ихэнх төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарч магадгүй. Өөртөө илүү их ачаалал үүрэг хэрэг гарах бололтой. Тооцоотой, хянамгай байдал нь дурын ажил тань ашигтай байж үр өгөөжөө өгөх болно. Энэ өдөр эхэлсэн ажил амжилттай дуусгавар болно. Найз нөхдийнхөө дусламж дэмжлэгийг зайлшгүй чухал үедээ аваарай. Гэнэтийн асуудал үүсэх магадлал өндөр байгаа тул болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Тиймээс сул зардал гаргахгүй байхыг хичээгээрэй.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвх зүтгэлтэй ажилласнаар хүсэж байсан үр дүндээ хүрэх магадлал өндөр байна. Өөрт таатай байх ба хэрэгцээтэй байх хоёрын хооронд сонголт хийх шаардлага өмнө тань тулгарч мэднэ. Амжилт ололтыг олох боломжийг ихэсгэсэн өөрчлөлт шинэчлэлт таныг хүлээж байна. Гэр бүлийн хүрээнд уур амьсгал таатай байх боловч өөрийгөө хэт дөвийлгөн биеэ тоосон зан авир гаргах нь ая тухтай байдлыг алдагдуулж уур амьсгалыг эвдэж болзошгүй.
Хилэнц (10/23-11/21)
Нарийн мэдрэмж мөн ховорхон чадвар тань нөхцөл байдлыг дүгнэх бөгөөд бүхий л гэрээ хэлэлцээр дээр энэхүү торгон мэдрэмж тань тус болно. Та атаархмаар ажлын ур чадвартай хүн юм. Та олон зүйлийг амжуулж чадна. Эрүүл агаарт гарч биеийн хөдөлмөрийн ажил хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа ариусгаж ажил төрөлдөө анхаарлаа хандуулаарай.
Нум (11/22-12/21)
Ажилдаа идэвхтэй байх нь тохиромжтой өдөр биш. Удирдах хүсэл, өөрийн эрхэм байдлыг харуулахыг хичээх нь мэргэжлийн хүрээнд алдаа гаргахад, хамтрагч нарын эсэргүүцэлтэй тулгарахад хүргэнэ. Таагүй мэдээ сонсох, тохиромжгүй үйл явдлын явц нь таныг тэнцвэртэй байдал, эв нэгдлийн төлөөх зарчмаасаа ухрахад хүргэнэ.
Матар (12/22-1/19)
Өөрийн сайн мэдэхгүй, судлаагүй ажил хэргийг өнөөдөр барьж аван эхлүүлэх хэрэггүй. Хэрэв нэгэнт эхлүүлсэн бол эргэж буцан татгалзах нь таны нэр хүнд, албан тушаал, ашиг орлогод хүндээр тусна гэдгийг бүү мартаарай. Ажил хэргийн чиглэлээр ямарваа уулзалтыг төлөвлөх хэрэггүй. Учир нь ажил хэргийн түнштэй харилцан ойлголцож нэг шийдвэрт хүрэх боломж бараг байхгүй гэдгийг од гарагс баталж байна. Анхаарлаа төвлөрүүлж биеэ дайчлахад маш хүнд байх бололтой.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр та төсөөлөл багатай, мэдэхгүй ажлыг зоригтойгоор эхэлж болох юм. Таны өөдрөг ба шаргуу байдал нь эргэн тоорны улсуудын нүдэнд таныг өсгөнө. Ямарваа уулалт ба хэлэлцээр нь амжилттай болно. Та амархан түнш нартайгаа нэгдсэн санаанд хүрнэ.
Загас (2/19-3/20)
Дотны хүнтэйгээ романтик байдлаар болзох харуусал авч ирэхээс гадна салахад хүргэнэ. Энэ өдөр шинэ хүнтэй танилцах нь зүрхний шарахыг эдгээж магадгүй. Гэвч шинэ хайрын холбоо нь удахгүй гэж одод анхааруулж байна. Хамтрагчийн ёс зүйгүй харьцаа эсвэл хариу уур уцаар нь таныг маш их бухимдахад хүргэнэ. Зөвхөн амьдралын зарчим нь тэднийг өөрөө ч мэдэлгүй үйлдлээс сэргийлнэ.