Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг03/10/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 03. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 21. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, 7 улаан мэнгэтэй, хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Тэвчээртэй байж биеэ барих, уруу татагчийг сөрж зогсох, аливаа холбоо сүлбээг аль болох хязгаарлахыг од гарагсын зүгээс зөвлөж байна. Од гаригсын таагүй байрлал нь мөнгө санхүүгийн хувьд апдагдал гарах, биеийн эрүүл мэндийн байдал муудах магадлалтай болохыг урьдчилан сануулж, сэрэмжлүүлж байна. Аз турших, өндөр үнэтэй эд эдлэлийг худалдан авахгүй байхыг сануулж байна. Өөрт байгаа боломж, бололцоонд шүүмжлэлтэй хандаж, шинэ нөхцөл байдалд дасан зохицохыг хичээгээрэй.


Үхэр (4/20-5/20)

Тайван байх өдөр. Хувийн амьдралд амжилттай байна гэдэг ер нь бол эргэлзээтэй байна. Гэр бүлийн хүндрэл мөн хүүхдүүдийн асуудал эсвэл бие тавгүйрхэл. Гэрээс хол өдрийг өнгөрөө. Хоёулхнаа эсвэл аялал зугаалга, номын санд энэ өдрийг өнгөрөөгөөрэй. Ингэх нь таныг болзошгүй эрсдлээс сэргийлж байгаагийн илрэл юм.

 


Хамтатгах (5/21-6/21)

Хайр сэтгэлийн адал явдал, болзоонд таатай өдөр. Сэргэлэн, бодож сэтгэх эгэл биш зан чанар тань гэнэтийн мэдээ, жирийн бус байдлаас гарч ирэхэд тус болно. Гэр бүлийн харилцаанд маш сайн өдөр, хурим хийх, хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарах, үр тогтоход сайн өдөр. Тоглоомонд хожих, азтай худалдан авах магадлал их байна.
 


 Мэлхий  (6/22-7/22)   

Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр ямар ч ажил онцгой анхаарал, болгоомж шаардах бололтой. Арилжааны гэрээ хэлцэл хийх бол анхааралтай бай. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул эрсдэлтэй алхам хийх, элдэв адал явдалд бүү орооцолд гэж одод зөвлөж байна. Санамсаргүй тохиолдлоос болж, мөнгөний гарз гарах байх. Таны албан тушаал өөрчлөгдөнө, харин дээш ахих уу, буурах уу гэдэг нь зөвхөн танаас л шалтгаална.
 


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр шинэ танилуудтай болоход маш таатай. Та өөрийгөө энэ ертөнцөд хамгийн сайхнаар гялалзтал харуулна эсвэл ирээдүйд санхүүгийн өндөрлөгт хүрэх сууриа тавина. Өнөөдөр хийсэн бүх худалдаа наймаа ашигтай байх болно. Энэ өдөр эрсдэлтэй үйл ажиллагаанд бүү оролц. Багш сурган хүмүүжүүлэгч, уран илтгэгч нар өнөөдөр бусдын үгийг анхааралтай сонсож, та юунд алдаа гаргаад байгаагаа олж харах хэрэгтэй. Танд алдаагаа засах боломж олон олдохгүй. 


Охин (8/23-9/22)    

Хүнд, бас аюултай өдөр. Бүх төрлийн үйл ажиллагаанд таагүй үр дүнг өгөх өдөр. Биеийн эрүүл мэнд муудах магадлал өндөр байгаа тул эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь зүйтэй. Холбоо харилцаагаа аль болохоор хязгаарлаж, уулзалт болон зочид гийчин хүлээн авахаа хойшлуулсан нь дээр. Хөндлөнгөөс сөрөг хандлага үйлчлэх, аль эсвэл муу мэдээ хүлээн авч мэднэ. Түүнчлэн шийдэмгий бус байдал, эргэлзээ тээнгэлзээг төрүүлсэн, хуурамч зөвлөгөөг дагуулсан өдөр.


Жинлүүр (9/23-10/22)   

Сэргэлт, шинэчлэлт, өөрчлөлтийн өдөр. Амьдралын эрч хүчээр дүүрэн байх ба ямар ч хэцүү үүрэг даалгаврыг биелүүлэх зүрх зоригтой байна. Таныг аз жаргалтай болгох мөнхийн хүслээ биелүүлж, уран бүтээлч чадвар тань өсөн онгод орох бололтой. Хамгийн ашигтай худалдан авалтыг хийж, хайртай хүндээ сэтгэлийн баяр баяслыг бэлэглэх болно. Хүсэж байсан урилгыг хүлээн авах ба энэ нь таны амьдралыг баяжуулан тэлэх төдийгүй баяр хөөрийг хамтад нь авчирна. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэд орох сайн найз нөхөдтэй болж ч магад. Орой үдшийг найз нөхөд, гэр бүлийн цомхон хүрээнд өнгөрүүлээрэй.


Хилэнц (10/23-11/21)   

Өмнө эхэлсэн ажлаа дуусгах, хэтийн төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Шинэ санаа, санаачлагын ачаар орлогын нэмэлт эх үүсвэртэй болох магадлалтай. Мэдрэлийн ядаргаагаа тайлж, ойр дотны хүмүүстэйгээ байгалийн сайханд зугаалах буюу аялалаар явахад таатай. Эмэгтэйчүүд өөрсдийн ухаан, ур чадварыг бүрэн нээн харуулна. Хуучин амрагууд гэнэт гарч ирнэ. Ганц бие хүмүүс романтик болзоотой.
 


Нум (11/22-12/21)    

Бодит зүйлсийг мэдрэх мэдрэмжийг битгий алд. Магадгүй олон асуудлууд таны анхаарлаас гарсан байж болно. Хэтэрхий их өөртөө итгэх нь бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэхэд саад болно. Өдрийн хоёрдугаар хагаст шинэ сонирхолтой хүнтэй танилцах болно. Найрсаг харилцаа нь ажил хэрэг болж өснө.

 


Матар (12/22-1/19)   

Мөнгө санхүүгийн чадавхи, боломж дээшилнэ. Урьд өмнө хийсэн гэрээ хэлцэл ашиг тусаа өгч олз орлого арвин байх бололтой. Ямар ч ажил хэргийг хийхээр барьж авсан ч өнөөдөр та амжилтыг олох болно. Энд зөвхөн өөрийн тань хүч чадал, боломжоос давсан гэж үзэж байгаа төслөө хойш тавих хэрэгтэй. Хэрвээ та өөрөө хүсэж байвал энэ үдшийг гэртээ бус найз нөхдийн хүрээнд өнгөрөөж болох юм. Тэд таныг удаан хугацааны туршид шаргуу урьж байгааг бодолцох цаг ирж.
 


Хумх (1/20-2/18)   

Өөрийн ба ойрын улсуудын эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Гэвч бэртэл авах эсвэл өвчин хүрэх магадлал өндөр байна. Шалтгаангүйгээр сэтгэл санаа өөрчлөгдөж сэтгэлийн эрч хүч унаж болно. Найз нөхөдтэйгөө ярилцах, эрүүл агаарт бүрэн дүүрэн амрах ба сайн нойрсох нь ачааллыг багасгана. Улсуудтай харилцахдаа биеэ барьж өөрийн байр суурь дээр бат бэх зогсохыг хичээх хэрэггүй. Таныг амжилт хүлээж байна. Таатай мэдээнд бэлэн бай.
 


Загас (2/19-3/20)

Магадгүй ачаалал бүхий ажил эсвэл өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих хүсэлгүй байх нь биеийн байдалд муугаар нөлөөлж болно. Харин зөрүүд эсвэл хэт шулуун шударга зан нь ойр тойрныхонтой харьцах харьцаанд сөргөөр нелөөлнө. Гэрийн ажил, ахуйн асуудлууд таны бүх цагийг авах боловч оддын таагүй байрлалаас болж таны нүсэр их зүтгэл ойрын улсуудын туслалцаа нь мэдэгдэхүйц амжилтад хүргэхгүй. Эрсдэл бүхий тоглоомоос хол бай, амжилт ирэхгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.