Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ш.Гүрбазар – Говийн ганц айл
Утга зохиол

Ш.Гүрбазар – Говийн ганц айл

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index573086212012-04-09-21-31[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутгийн
Гундсан шаргал сэжүүрээ,
Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн
Худаг бараадсан өвгөдөө
Мартахын учиргүйд өрөвдөхдөө шүлэг бичиж сууна.
Ижийгээ дагаад аргалд явдаг байсан
Ижилгүй ганцхан тоонот минь говь
Ишиг хөөцөлдөж хөлд орохдоо
Инээж тулсан ширдэг минь тал
Халтар чийгэнд зоо нь тэнийх
Хагсаа нимгэн морьдтой нутаг
Хагасхан өдөр бороо шиврэхэд
Хашгирч ургадаг таанатай нутаг аа
Бүтэн орныхоо сэмрээгүй хаяаг
Амьтай байлгах гэсэндээ захалж нутагласан
Бүлээн зулайтай эх орноо
Айлтай байлгах гэсэндээ хаяалж холдсон
Өртөө өртөө гэрүүд нь үүргийн дугаараа мэдэлцсэн
Өдөр өдөртөө хааяа гучин усан дээрээ уулздаг
Овоотын заставаас наана хонь нь бэлчиж налайсан
Орон уулсын минь тоонотой сахиул говийн ганц айл аа
Холдлоо холдлоо гэхэд хондноосоо холдож чадаагүй
Хот ганц орохдоо хоёр хоногоос хэтэрч үзээгүй
Адуу эзэн хоёулаа шандандаа анигшсан говийхнийг
Ардын дууны бадаг шиг мартчихсан биш юм байгаадаа
Хураа тэнгэрт, хувь заяагаа өөртөө даатагсан говьчууд маань
Хорин нэгэн оноос араай цаахан амьдарч байна
Дэрс дэрсэнд унасан тэнгэрийн шаргал дэлээ шиг
Дэл дэлээ бараадаж тэд минь одоо яаж л явна даа
Араг түшиж нүд үзүүрэлсэн
Амраг хүүхнүүд ховоо татсаар
Атан тэмээндээ ачаа дүүрч
Адуу уураглаж эмнэг сургасаар л
Үр нь өлсөхөд бэлчээр дээрээ
Үдэш орой зэлэн дээрээ
Ингэ хөөслөж үнсэн дээрээ
Илүү гэртээ идээн дээрээ
Намрын дунд сарын арван долооны
Ганцхан өдрийн амралттай ч
Нар дальдчуулсан говьдоо
Наслахдаа тэд бухимдаагүй явна аа
Ангасан хүнд лусын хааных
Говийн ганц айл
Алсаас харахад үлгэрийн цэгээн сувд
Говийн ганц айл
Хур гуйсан залбиралд нь бороо асгаруулж гайхуулдаггүй юмаа гэхэд
Хувь тэнцүүхэн төрийн хишгээс бүтэн атгаад өгчих юмсан
Ширэнгэ ойгоор тайтгаруулж
Ширэг зүлэг хөглөрүүлдэггүй юм аа гэхэд
Ширхэг лаа бөхөхөд нь дэн тэмтчүүлж сөхчүүлэхгүй юмсандаа
Адгуус нь хүртэл улаан номонд дархлагдсан говийн маань
Айл нь яахаараа Улаанбаатараас аа мартагддаг байна аа
Үлэг гүрвэлийн өндөг нь эртний түүхэнд үнэтэй хэдий ч
Үдийн наранд цахилсан ганц айл нь эзнийхээ сэтгэлд түүнээс ч үнэтэй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025
Утга зохиол Урлаг

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.