Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.
Утга зохиол

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

Урлаг Урлаг28/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“AUM” хэвлэлийн газраас Д.Гүнболдын “Аарууру” туужийг эрхлэн гаргаснаа уншигчдын гарт хүргэж буй. Уг номын ерөнхий редактороор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана ажиллаж, өмнөх үгийг нь бичжээ.

Тэгвэл Азийн тэргүүн яруу найрагч, зохиолч Д.Урианхай “Аарууру” туужийн талаарх сэтгэгдлээ нийтэлжээ.

Сэтгэгдлийг бүрэн эхээр нь хүргэе. 

Энхрий хүмүүн, халамжит шавь маань шинэхэн номоо бариад ирлээ. Тун сонин түүх, содон бичсэн туужийг нь эрхэм Г.Аюурзана дүү минь ерөнхий редактор хийсэн билээ. Энд элдвийг хүүрнэхээс илүү эрхэм та нартаа сэтгэлээ дэлгэж, “аарууру”-д орсон үгээ дуулгая!

Хүн төрөлхтөн өнөөдөр “шуудайнд чихсэн үхрийн эвэр” шиг амьдарч байна. Улс үндэстнүүд бие биедээ итгэх итгэл, бие биедээ ханьсан нөхөрлөх сэтгэл, хүн төрөлхтний өнөөгийн нийгмийн гажуудмал харилцааны “хар нүх”-энд сорогдон мэдээ, чимээ тасарч хүн төрөлхтөн бидэнд “хүн” байгал-нийгмийн “амьтан”-ынхаа ижилслийн “татах хүч”-ээр адилсах, ах дүүсэх найдвар “утопи мөрөөдөл” болж хувирсан харамсалтай үйл явц жилээс жилд асар хурдтай эрчимжсээр дэлхийг хамлаа.

Хүний мөн чанарын үнэнүүд дотор нэг айхтар бат бөх үндэстэй үнэн нь “үнэнээ нуудаг” чанар боловч хүн төрөлхтний түүхийг ноцтой харлуулж буй хүмүүс хоорондын харилцааны хүйтрэл, зөрчил, үл ойлголцол, дайсагнацал, бие биеийнхээ эгээрэл, зорилгыг хүний хэлээр бус “хүчний хэл”-ээр ойлгуулах хандлагын үнэн өнөөдөр “нуув ч нуруу нь ил, даравч дал нь ил” цухуйжээ.

Хүн төрөлхтөн бидний амьдрал дахь өөрсдөө бид тодорхой мэдрэхүй, сэтгэлгээнд маань өртөхгүй байгаа том эмгэнэл бол эв нэгдлийн найдвартай механизм олж чадахгүй амьдарч байгаа явдал юм.

Уг нь хүн төрөлхтний эв нэгдлийн хамгийн бөх, хүчирхэг холбогч нь, хүмүүс хоорондын харилцаан дахь харьсал, холболт, гадуурхалт, өрсөлдөөн, үзэн ядалтын орон зайг туулж давах “гүүр” нь хүний “дотоод ертөнц”-ийн гэгээрэл, хайр, хүний сэтгэлд “өндөглөөстэй” байгаа бурханлаг энэрэхүй чанар юм. Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ. Бичлэгийн арга, сэтгэлгээ орчин үеийн, бас сонирхолтой сэдэв сонгосон нь энэ түүний онцлог юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зохиолч, яруу найрагчдын бүтээлээр түүвэр ном бүтээв

11/11/2026
Утга зохиол Урлаг

Уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо

10/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

Зураач С.Энх-Одын “Шаргачин” бүтээл “Үлгэрч үнэгхэн” наадмаас шагнал хүртлээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.