Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын 3. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр.
Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Анхааралтай байх өдөр. Биеийн гэрлэн бүрхүүл муудаж, сэтгэлийн хямралд орох ба элдэв муу зуршил, хүсэл тачаалдаа хөтлөгдөж мэдэх өдөр. Анхаарал болгоомжтой байж ажил төрөл болон хувийн амьдралдаа алдаа мадаг гаргахгүйг хичээгээрэй. Амьдралын эрч хүч маш доод цэгт хүрнэ. Үүнээс болж аливаа үйл явц, ажил хэргээ бодитоор үнэлэн цэгнэж чадахгүйд хүрнэ.
Үхэр (4/20-5/20)
Хүнд аюултай өдөр, үйл ажиллагаанд идэвхтэй байх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаар, магадгүй эрүүл мэнд тань муудаж болох юм. Гэрээ хэлэлцээр хийх, уулзалт, зочин хүлээж авахыг хойшлуулаарай. Муу мэдээ эсвэл хажуугаас муу нөлөө ирэх болно. Арилжаа наймаа болон мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаа, томилолтыг хойшлуулсан нь дээр. Ажил хайж байгаа энэ ордныхон төмөр замын салбарт ажилд орох магадлалтай бөгөөд өөрийн аялах дуртай сонирхол тань энэ салбарт сайн зохицно.
Хамтатгах (5/21-6/21)
Таатай өдөр. Магадгүй танд албан тушаал ахих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлогын бусад эх үүсвэрийг нээх боломж гарна. Гэвч ажилд шуналын сэдлээр хандахаас болгоомжлоорой. Энэ өдөр ямар нэгэн томоохон хөрөнгө оруулалт эсвэл худалдан авалт од гараг таагүй байгаа учир танд ч мөн таагүй зүйлс учирч болзошгүйг анхаарна уу. Удирдлагатайгаа, хамт ажиллагсадтайгаа өндөр дуугаар ярихаас зайлсхий. Энэ нь таныг азгүйтлээс сэргийлнэ.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр энхийг сахиулах, буяны үйл хэрэгт ээлтэй. Олонх энэ ордныхон ойр дотныхондоо зээллэг ивээн тэтгэгчийн тусламж үзүүлэх, хамаатнуудаа дэмжих болно. Эдгээр арга хэмжээ нь албаны хэлхээ холбоо, дотны ба хайртай хүмүүстэйгээ харьцах харьцаанд эергээр нөлөөлнө. Материаллаг байдалд бага зэрэг эерэг өөрчлөлт гарна. Олон гэр бүлд өнөөдөр нэмэлт орлого орно. Энэхүү орлогыг зөв зохистой зарцуулахгүй бол таны мөнгө шороо шиг хийсээд л алга болно.
Арслан (7/23-8/22)
Од эрхсийн байрлал шинэ ажил хэргээ цаашид өрнүүлэх шаардлагатай харилцаа холбоо тогтооход сөрөн нөлөө үзүүлнэ. Эдгээр нь ямар ч үр дүнгүй төгсөнө. Өнөөдөр та шинэ нөхцөл байдалд дасан зохицож, өгөөмөр уужим бас оргилуун сэтгэл гаргах шаардлага гарч ирнэ. Ажил хэрэгт бүтээлчээр хандах нь хамгаас чухал байна. Уран бүтээл бизнесийн талаар харицлагатай шийдвэр бүү гарга. Харин бэлтгэл ажлаа сайтар хангахад анхаар.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр таныг шинэ эрч хүч болон шинэлэг санаа санаачлагууд хүлээх ба тэдгээр нь биелэлээ олсноор сэтгэл хангалуун байдлыг мэдэрнэ. Таны дэвшүүлсэн санал санаачилга нь дарга, удирдах албан тушаалтны зүгээс сайшаал дэмжлэгийг авч чадна. Эхлүүлсэн ажил төрөл тань маш амжилттай дуусах магадлалтай байна. Харин энэ ордныхны ихэнхэд нь олсон ололт амжилт, ялалт, бүхний анхаарлын төвд орсондоо эргэлзэн үл итгэн ирээдүйнхээ төлөө санаа зовнин түгших байдал ажиглагдана.
Жинлүүр (9/23-10/22)
Хууран мэхлэлт, төөрөгдөл, үл ойлголцох өдөр. Эргэн тойрны зарим нэг таагүй зантай хүнээс хол байхыг зөвлөж байна. Өөрийн асуудал мөн төлөвлөгөөндөө хэн нэгнийг хамааруулах гэсний хэрэггүй. Бага таньдаг хүндээ тийм ч их найдаж итгэсний хэрэггүй. Гэр бүлийн уур амьсгалд анхаарал хандуул. Жижиг сажиг зүйлд бүү маргалд. Тэнцвэртэй байдал нь гэр бүлд дулаан уур амьсгал авчирч тохь тухыг бэлэгшээнэ.
Хилэнц (10/23-11/21)
Сул, хүндхэн өдөр байна. Биеэ тоох хэрэггүй. Таны бие барих мөн тактиктай байдал нэр хүнд өсөх болно. Маш чухал яриа хэлэлцээр хийгдсэнээр таны бизнест ашиг авчрах болно. Хайр дурлалын асуудал их таатай байх нь. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Орой таатай үйл явдал эсвэл мэдээ дуулах болно. Эм, архи дарс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Зүүд тань эсрэгээрээ биелэж болзошгүй.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр ерөнхийдөө мэргэжлийн үйл ажиллагаанд таатай. Шинэ мэдээ, нөхөрсөг зөвлөлгөө, төрөл садантайгаа уулзах нь материаллаг байдалд сайнаар нөлөөлж, санхүүгийн огцом өсөлтөд хүргэнэ. Өөртөө хэтэрхий их асуудлыг овоолох, олон ажлыг зэрэг явуулсны хэрэггүй.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр нь амжилт ололтоор дүүрэн бялхах болно. Энд таны өмнө торойх саад тотгор үгүй тул юу хүссэн бүхнээ авах боломж байна. Хайр сэтгэлд та өөрийгөө бүхнээс илүү аз жаргалтайд тооцож, бүтээл туурвил агуу их баяр бахдал, хүссэн үр дүнг авчирч, үр хүүхдүүд өөрсдийн амжилтанд баярлаж хөөрнө. Харин хөгжөөн наргиан, уулзалтанд дэндүү их цагийг зарцуулалгүй, өөрийгөө улам хөгжүүлэхийг яараарай.
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Од гараг таныг энэ өдөр ивээнэ. Ингэснээр танд ямар нэгэн ашиг авчрах боловч өөрийн хүслээр явах сонирхол төрж мэднэ. Толгойгоо бүү алд. Гоомой үйлдлийн үр дүнгийн тухай бодохыг хичээ. Одод нь эхэлсэн ажлаа дуусгахыг зөвлөж байна. Архаг хууч өвчин сэдрэх боломжтой.
Загас (2/19-3/20)
Идэвхигүй өдөр. Үдээс өмнө амьдралын хүч унаж өөртөө сэтгэл хангалуун бус болж, тавьсан зорилгодоо итгэлгүй, ажиллах сонирхолгүй, чадваргүй, бие тавгүйрхэх шинжтэй байна. Өөртөө хэрээсээ хэтэрсэн зорилт бүү тавь. Үдээс хойш чухал мэдээ хүлээн авах ба энэ нь таныг хаа нэгтээ явахад хүргэнэ. Санхүүгийн асуудлууд, хуучин өр нэхэгдэх, төрөл төрөгсөд, ойр дотныхондоо туслах ёстойдоо сэтгэл тавгүйрхэж болзошгүй.