"Condй Nast" хэвлэлийн газар тэртээ 1940-өөд оны үе буюу одоогоос 70 орчим жилийн өмнө "Vogue", "Glamour" сэтгүүлд нийтлэгдэж байсан мэргэжлийн гэрэл зургуудын эхийг олон нийтэд дэлгэжээ. Тоон систем буюу дижитал камер гараагүй байсан үед доорх зургуудыг авсан гэхэд мэргэжлийн өндөр түвшний бүтээлүүд болох нь харагддаг. Судлаачид энэхүү гэрэл зургуудыг үзээд өнөөгийн мэргэжлийн гэрэл зурагчдад шүүмжлэлтэй хандаж байна.