Бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчирсан Ж.Нурлан Монгол улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. 1990 оноос анх гараагаа эхэлсэн Бодибилдингийн спортын түүхэнд анхны "Гавьяат тамирчин" нь Ж.Нурлан болж байна.
Тэрбээр 1990 онд Монголд анх удаа зохиогдож байсан "Сайхан залуу" тэмцээнээс спортын гараагаа эхэлж байжээ. Маргааш тэрбээр “Монгол Улсын гавьяат тамирчин” цол тэмдэгээ 11:00 цагт Төрийн ордонд гардан авах юм байна.