Хавар гэж байхад намар байдаг болохоор
Хайр сэтгэлд ч гэсэн өөрийн улирал гэж бий
Улирал бүхэн өөрийн өнгө аястай
Учрал бүхэн цаг хугацаатай
Яагаад түүнийг шарлуулж орхиов
Яагаад түүнийг гээж орхиов
Шаргал навч минь, шаргал гуниг минь
Яаж чам шиг мөнх мандах вэ алтан нар минь
Саяхан чи түүнийхээ гараас хөтлөчихсөн хажуугаар зөрсөн
Сайн уу гээд мэндлэмээр байсан ч шал танихгүй л юм шиг зөрсөн
Өчигдөрхөн болж өнгөрсөн мэт би бүхнийг санаж байна
Өнгө нь харласан ч гэлээ би түүнийг дурсаж байна
Арга ч үгүй бид хоёрын очдог байсан тэр уулын энгэр дэх нэгэн мод
Тэртээ алсад гялалзан харагдах долоон одны хоёр дох од
Одоо ч гэсэн … очиход модон дээрх хайрын бичээс
Олон хавар намар өнгөрсөн ч яг л урьдын адил хэвээрээ
Модон үлдээсэн бүх дүрс чи бидний хайрыг гэрчлэнэ
Мөр шүлэг болон тогтсон ч чи бидний хайрыг илтгэнэ
Хайрт минь чи сана, чи … бүү инээ
Хамтдаа өнгөрүүлсэн дурсамж бүхнээ санагалзан мишээ
Яагаад түүнийг шарлуулж орхиов
Яагаад түүнийг гээж орхиов
Шаргал навч минь, шаргал гуниг минь
Яаж чам шиг мөнх мандах вэ алтан нар минь
Яагаад түүнийг шарлуулж орхиов
Яагаад түүнийг гээж орхиов
Шаргал навч минь, шаргал гуниг минь
Яаж чам шиг мөнх мандах вэ алтан нар минь
… хаялан унах навчсыг салхи минь бүү үлээ
Ганцхан өдөр ч гэсэн амьдраг, газарт унахыг нь түр хүлээ
Наран мандах жаргах тоолонд түүнд атаархдаг юм гэнэ лээ
Нас нь тэгээд гүйцэхгүй болохоор аргагүй шарладаг юм гэнэ лээ
Хэзээ нэгэн цагт хэн нэгний хайрыг булаана
Хичнээн олон зүрхэнд хайр болон ургаж мандаж
Хагацал мэт хүйтэн намар, хайрах мэт шарахыг хөндөж
Харин би ганцхан тэр зуны навч байхыг дэндүү хүснэ ээ
Ганцхан тэр зуны навч байхыг хүснэ ээ
Хэдхэн жилийн өмнө навч болон чам дээр би ургахдаа
Хорь гучин жил чамаас зүүгдээстэй байх юм шиг бодож явж
Ганцхан намрын салхи даалгүй унахаа мэдэхгүй
Галзуурч байж би тэр нэгэн зун
Үндэс шиг чинь мөнх юм шиг өөрийгөө би зүйрлэхдээ
Өдөржин бусад навч шиг ганцхан чамд эрхлэхийг бодно
Өөрийг минь ургуулахын төлөө наранд дурласан чамд атаархахдаа
Өвөл болохгүй мөнх ногооноороо байх юм шиг онгирдог байж ээ
Яагаад түүнийг шарлуулж орхиов
Яагаад түүнийг гээж орхиов
Шаргал навч минь, шаргал гуниг минь
Яаж чам шиг мөнх мандах вэ алтан нар минь
Яагаад түүнийг шарлуулж орхиов
Яагаад түүнийг гээж орхиов
Шаргал навч минь, шаргал гуниг минь
Яаж чам шиг мөнх мандах вэ алтан нар минь
Хавар гэж байхад намар байдаг болохоор
Хайр сэтгэлд ч гэсэн өөрийн улирал гэж бий
Улирал бүхэн өөрийн өнгө аястай
Учрал бүхэн цаг хугацаатай
Яагаад?