Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана
Дуу хөгжим

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

Урлаг Урлаг25/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Попын хатан хаан Мадонна шинэ цомгоо удахгүй гаргах гэж буйгаа зарлаж, шүтэн бишрэгчдэдээ бэлэг барилаа. Тэрdээр 2005 оны “Грэмми”-гийн шагналт “Confessions on a Dance Floor” цомгийнхоо үргэлжлэл  “Confessions 2”  цомгоо ирэх долдугаар сарын 3-нд худалдаанд гаргахаа албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү цомог нь Мадоннагийн 2019 онд гаргасан  “Madame X” цомгоос хойших уран бүтээл юм. “Confessions 2” нь түүний 15 дахь удаагийн бүрэн хэмжээний цомог аж.

Анхны “Confessions” цомог нь 1970-аад оны диско хэмнэлийг орчин үеийн электроник хөгжимтэй хослуулж, дэлхий даяар 10 сая гаруй хувь борлогдож байсан. Шинэ цомог ч мөн адил тухайн үеийн бүжгийн талбайн эрч хүчийг эргүүлэн авчирна гэсэн хүлээлттэй байна.

Олон улсын хөгжмийн хэвлэлүүдийн (“Rolling Stone”,”Billboard”) мэдээлж буйгаар, Мадонна энэ удаагийн цомог дээрээ өмнөх “Confessions” цомгийн продюсер Стюарт Прайстай дахин хамтарч ажилласан байх магадлал өндөр байна. Мөн орчин үеийн поп болон электрон хөгжмийн хэд хэдэн залуу уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд багтсан гэх цуу яриа гараад байгаа аж.

Тэрбээр шинэ цомгоо гаргасны дараа тусгай хөтөлбөр бүхий богино хэмжээний тоглолтууд хийхээр төлөвлөж байгаа аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026
Дуу хөгжим Урлаг

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.