Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ханиад томуу болон хаврын ядаргааг нам дарах битүү шөлийг хэрхэн хийх вэ?
Дуу хөгжим

Ханиад томуу болон хаврын ядаргааг нам дарах битүү шөлийг хэрхэн хийх вэ?

Урлаг Урлаг01/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2016-04-01_122530214279092016-04-01-12-25[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гурван хүний порцонд дараах зүйлс орно.

ОРЦ:

200-250 грамм орчим мах. Хэмжээг өөрсдөө тааруулаад хийж болно. Хонь, үхэр аль нь ч болно.

лууван-нэг ширхэг

төмс-нэг ширхэг

сонгино-нэг ширхэг

сармис-гурван хумс

өндөг-гурван ширхэг

ногоон сонгино-бага зэрэг

давс

Хүссэн бүх ногоо болон амтлагчуудаа хийж болно.

ус-100 орчим грамм (харж байгаад тааруулна)

гурил-1-1.5 аяга

ХИЙХ АРГА:

1. Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хуваан хийнэ.

2. Төмс, луувангаа үрэгчээр үрж, мөн гурав хувааж хийнэ.

3. Сонгино, сармисаа жижиг жижиг хэрчин, мөн гурав хувааж аягандаа хийнэ.

4. Бусад хүссэн ногоогоо мөн жижиг хэрчин хийнэ.

5. Ингээд давсаа хийж мах ногоотойгоо холино.

6. Усаа тааруулж хийнэ. Хэтэрхий дүүргэж болохгүй.

7. Үүн дээрээ өндгөө нэмнэ.

8. Гурилаа зуурч аягаа бүтээхүйц хэмжээтэй элдэнэ. Гурил нь бага зэрэг зузаан байсан ч болно.

9. Ингээд аягатай шанзан дээрээ гурилаа бүтээж, амсруудыг нь сайтар аягандаа наалдуулж өгнө.

10. Ингээд жигнүүр дээрээ тавиад 25-30 минут жигнэнэ.

11. Гаргаад идэхдээ гурилан дээрээ бага зэрэг цөцгий, эсвэл майонез түрхээд идвэл илүү амттай байх болно.

Үхрийн хэлэн салат

Орц:

Үхрийн хэл – 200гр

Сонгино – 1/2

Мөөгтэй лечо – 100гр

Хийх арга:

Үхрийн хэлээ чанаж болгосон байна. Дараа нь сонгинотойгоо хамт шараад бага зэрэг хөргөнө. Хөргөсөн хэлэндээ лечогоо хийж хутгаад л зууш маань бэлэн болно.

Мөн өөрийнхөөрөө янз бүрийн ногоогоор хачирлаж болно. Бүхэл үрийн талхтай хольж идвэл илүү тохимжтой

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

17/12/2025

Найруулагч Жеймс Камерон долларын тэрбумтан болжээ

17/12/2025

“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана

17/12/2025

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.