Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Бөхийн магтаал
Дотоод мэдээ

Бөхийн магтаал

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index5112119362012-04-09-22-06[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүгд Найрамдах Бүрэн эрхт

Ард монгол улсынхаа

Эрийн гурван наадамд

Эр бяраараа тодорч

Түмэн бөхийн дотроос

Төгөлдөр чадлаараа шалгарч

Өргөн дэлхийн уудамд

Өршөөлт төрийн ивээлд

Өлзийт ялалтаа тэмдэглэх

Өргөн их наадамд

Хан гарди шиг дэвээд

Харцага шонхор шиг

Халин дүүлэн барилдаж

Хамаг олноо баярлуулагч

Өрнөн хөгжих хүчтэй

Өгөөмөр шинж нь бүрдсэн

Өршөөл ивээлээр тэтгэгдсэн

 Өөдлөн барилдах НАЧИН

Улам ахин сайжрах

Улс даяар алдаршигч

Үнэхээр гойд шаламгай

Үеэс үед дурсагдах

Аз жавхаа нь бадарсан

Арслан барсын хүчтэй

Сэргэлэн түргэн хөдөлгөөнтэй

Сааршгүй зоригтой

Бардам гойд мэхтэй

Бүргэдийн хурц харцтай

Бүгдийн тольтыг хөдөлгөгч

Бууршгүй хүчит ЗААН

Хандгай бугын зоотой

Хан гардийн салхит дэвэлттэй

Үзэсгэлэн төгөлдөр шинжтэй

Үйлс жавхлан нь дэлгэрсэн

Түмний дундаас тодорсон

Тун ч илүү шандастай

Авхаалж хиймориороо жигдэрсэн

Алмааз эрдэнийн хатуужилтай

Биеийн хөгжлөөрөө гайхамшигтай

Бялдар цогц нь хэмжээлшгүй

Арга мэхээр хязгааргүй

Араатан ч халдашгүй АРСЛАН

Түмэн эрийн барилдаанд ч

Түдэлгүй түрүүлдэг

Түм олны дотроос

Тэргүүн сайны нь амладаг

Төрийн их наадамд

Тодрон шалгарч үлддэг

Бөхийн түрүүнд магнай

Бүхэнд үүрд дурсагдах

Хөх тэнгэрийн доорхи

Хүчээр төгс АВАРГА аа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.