Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»TseTse – 76-г муулъя – 76-g muulay – Diss to 76
Дуу хөгжим

TseTse – 76-г муулъя – 76-g muulay – Diss to 76

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайн байна уу монголчуудаа хэлэх хэдэн үг байна
Санаа зовох зүйлгүй би хүний сүг байна
Их хуралд оронгуут л шууд баян болдог
Сонгуульд зарсан мөнгөө хэд хэд нугалж олдог
Тэдэн шиг иргэд яг л улсаа бодож харагдаач
Тийм л их цалинтай бол
Бичиг цаасанд дарагдаач
76 гишүүн юу хийгээд байдгыг мэдэхгүй
Та нарыг би мөнгө идэхээ боль гэхгүй ээ
Талыг нь тойрогтоо үлдсэнийг нь өөртөө
Тийм биздээ хүмүүсээ тэгвэл арай өөрдөө
Соёл урлаг Сумо улс төрийг битгий холилдоо
Ядаж байхад Жавхаа ахаа та болилдоо
Сумогын дэвжээ бөөрөнхий хурлын заал нь бөөрөнхий
Энэ хоёр нээрээ холбоотой байж болох 1н
Нэг нь энд сонин уншина нөгөө хоёр нь буу хална
Хоёр хувийн саналаар А намаа ХУ нам нь ялна

Ай монголчууд элсний нүүдэл шиг чимээгүй (2x)

С.Зоригийг алсан алуурчин алга болно
Дээрэм хийсэн бацааныг дор нь хайгаад олноо
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй
Төрийн тэргүүн зурагтаар согтуу гарж болохгүй ээ
XЭЭРИЙН шувууд нисэж байгаад хүрэлгүй чад хийдэг
Тийм л газар хүний хүүхдүүд хичээл номонд мэрийдэг
Сургууль төгсөөд сэтгэл тэнэгэр нутаг буцдаг
Ажилд орох гэтэл арын хаалгаа гэж хуцдаг
Намынх нь байрыг хүмүүс нүдэн дээр нь шаатаалаа
Чухал бичиг баримт шатсан болов уу одоо яанаа
Бичиг баримт яах вэ хайран модин морин хуур
Алж өгнөө бүгдийг нь багахан шиг галзуур
Төрийн төмөр нүүр ТАЛИЙXАА өмнө хайлдаг
Гар утасны хэргээр 10 жил аваад зайлдаг
5 толгой Оюу толгой гэдэг үлгэр мэднэ биз
Талцаж байгаад дээгүүрээ томчууд хувааж иднэ биз

Ай монголчууд элсний нүүдэл шиг чимээгүй (2x)

Элбэгээ байна уу Энхээ байна уу аль нь ч ер нь хийхээ байсан
76 -д монгол улсын иргэд итгэхээ байсан
Сонгуулын сурталчилгаа хийгээд хөгшөөн хэрэггүй ээ
Мөнгөндөө нэрээ бичээд өгвөл юм нь ер нь нэмэргүйээ
Ганган машин унасан бол улаан гэрлээр урагшаа
Том хүний хүүхдийг онц гаргана биздээ багшаа
Тэрбумын төсөв гаргана төв замаа засна
Нэг дарга өргөнөөс нь нөгөө дарга зузаанаас нь
Идэцгээнэ ууцгаана иргэдээсээ нууцгаана
Ирц бүрдсэнгүй гээд зүв зүгээр зууцгаана
Эмч хийж үзээгүй хүн эрүүл мэндийн сайд байх юм
Их хурлын гишүүд наадмаар бас барилдах юм
Амьд явсных нээрээ юм юм үзэхнээ
Үүдэн дээр нь очоод ичих ч үгүй мөнгө нэхнээ
Бидэнд одоо хараацай биш хангарьд хэрэгтэй
Хараацайгын буянаар үгээ хэлэх эрхтэй

Айийий монголчууд элсний нүүдэл шиг чимээгүй (2x)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.