Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Долоон бурханд залбирхын учир
Дуу хөгжим

Долоон бурханд залбирхын учир

Урлаг Урлаг05/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
233664925042016-05-05-10-37[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ.

Удсан ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл гурав хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ. Долоон бурхан эмгэний хүсэлтийг яг таг биелүүлжээ. Эмгэнийг амьдад нь хүүг нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг нь л үхэхээс өмнө хүүг нь харуулаач гэснээс бус үхэхээс минь өмнө хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр хэлбэл хүслээ зөв илэрхийлж чадаагүй байжээ.

Долоон бурханд хэзээ ч өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ, учир нь долоон бурханы буулт нь нэг хүнд хүндэддэг учраас бусдын сайн сайхны төлөө л долоон бурханд залбирч байх ёстой юм байна. Харин өглөөний ургах наранд бол өөрийнхөө хүслийг даатгаж болдог юм гэнэм.

Манай ухаант хөгшид маань ургахын улаан наранд цай сүүнийхээ дээжийг өргөн байж үр хүүхэд биднийхээ сайн сайхныг даатгадаг байсан нь тийм учиртай юмсанжээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Лиза бас нэгэн гайxалтай түүxийг бүтээв

16/06/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт дуучин, продюсер Оливер Трий нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

16/06/2026
Дуу хөгжим Урлаг

Жесси Жэй Хятадыг анхаарлын төвд оруулав

15/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пушкины XXVI уралдааны ялагчдын нэгээр Өвөрхангай аймгийн багш Ж.Баяртогтох шалгарлаа

17/06/2026

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна

17/06/2026

Ариана Гранде, Этан Слейтер нар гурван жил хамт байсны эцэст саллаа

16/06/2026

Лиза бас нэгэн гайxалтай түүxийг бүтээв

16/06/2026

Алдарт дуучин, продюсер Оливер Трий нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

16/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.