Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Эр хүн гэж хэнийг хэлэх вэ?
Үндэсний хөгжим

Эр хүн гэж хэнийг хэлэх вэ?

Урлаг Урлаг11/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dc7957cf_edit_img_facebook_post_image_file_38199543_1440526394_Gw17Fk.fbshare8175322352016-05-11-14-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эр хүн гэж хэнийг хэлэх вэ?
 Эр хүний талаар богино хэдий ч тус болох зөвлөгөөг та бүхэнд хүргэе. Таны сонголтонд нөлөөлөх хүчин зүйлс:

-Хандлага 
-Зан чанар 
-Хариуцлага

1.    Хандлага

Эр хүнд байх хэрэгтэй 3 чухал хандлага нь: Авах гэсэн биш өгөх гэсэн. Хайрлагдах гэсэн биш, хайрлах гэсэн. Нэр төрийн хойноос хөөцөлдөх гэсэн биш, нэр төрийг дагуулах гэсэн. 
“Дотроо дүүрэн бол гаднаа энгийн. Дотроо хоосон бол гаднаа сүржин ”хэмээх үгс танд дээрх 3 хандлагийг тодорхой ойлгуулна гэж итгэж байна.

2.    Зан чанар

Монгол эр хүний 13 зан чанарт: Зоримог, тэвчээртэй, ууч сэтгэлтэй, холын бодолтой, даруу зантай, бусдад тусч, тэмцэгч, өш үл санагч, түшигтэй, доройг өмгөөлөгч, зорьсондоо хүрдэг, хайрлагч, үнэнч зэрэг багтана. Мэдээж энэ 13 зан чанарыг бүгдийг нь өөртөө шингээсэн, төгс хүн байхгүй. Гэхдээ талаас илүүг нь өөртөө шингээсэн хүн маш олон байдгийг санаарай. Магадгүй одоо үерхэж буй залууд тань эдгээр шинж чанараас хэд нь байгааг бичээд үзэж болох юм. Хэн нэгэн залуутай амьдралаа холбон насан туршдаа хамт байна гэдэг маш чухал сонголт. Тиймээс гэр бүл болох хүнээ маш болгоомжтой, хариуцлагатай сонгох хэрэгтэй. Ирээдүйн аз жаргалынхаа төлөө өнөөдөр та зөв шийдвэр гаргах нь зүйтэй. Тиймээс өөрөө өөртөө ганцаараа байх цаг гарган эдгээр зүйлсийг өөрөөсөө асуун хариултаа цаасан дээр бичиж тэмдэглээрэй.

3.    Хариуцлага

Өнгөрсөн бүхий л зуунд гэр бүл дэх нөхөр хүн удирдах, багшлах, хангах, хамгаалах, ерөөх гэсэн 5 үндсэн үүрэг хариуцлагатай байсан. Магадгүй уншигч та бүхний хэн нэгний аав нь дээрх зүйлсийг танд өгөөгүй, мэдрүүлээгүй байж болно. Гэхдээ бид хүүхдүүддээ дээрх зүйлсийг мэдрүүлснээр тэд үүнийг удамшин авах болно.

4.    Удирдах 

“Эрэгтэй хүн гэр бүлээ удирдахаар төрсөн бол эмэгтэй хүн гэр бүлээ халамжлахийн тулд төрсөн” гэсэн Еврэй зүйр цэцэн үг бий. Үнэхээр л эр хүн гэр булийнхээ хувьд итгээд дагаж болох, зүг чиг хэрэгтэй үед хамгийн түрүүнд хандах луужин нь юм. Тиймээс шийдвэр гаргаж чадах, туйлбартай эр хүнийг сонгоорой. Таны хүүхдүүд ч мөн тийм байх болно.

5.    Багшлах

Аав хүн хүүхдийнхээ хувьд анхны багш /дасгалжуулагч/ бас найз нь байдаг. Аав хүний хэлж буй үг болоод үйлдлийг хүүхэд нь яг ижлээр дуурайдаг. Учир нь аав хүнийг бүх л зөв зүйлийн үлгэр дууриалал хэмээн хүүхэд бат итгэдэг юм. Тиймээс ирээдүйн нөхөр болох хүнээ сонгох гэж байгаа бол түүний үг яриа, хийж буй үйлдлийг анхаарна уу. Мөн тэр хүүхдүүддээ юу зааж юуг сургамжилж чадах тухай бодож үзээрэй. Жишээлбэл: Үнэнээс зуурч худал хуурмагаас зугт, эмэгтэй хүнд битгий гар хүр гэж тэр сургамжилж, өвлүүлж чадах уу? Өөрөөр хэлбэл тэр өөрөө ийм байж чадаж байна уу гэдгийг чухалчилж үзээрэй.

6.    Хангах

Эр хүн гэр бүлээ санхүүгээр, хайраар, найдвараар, халамжаар, итгэлээр, урмаар хангаж чаддаг байх нь нэн чухал юм. Учир нь хэзээ ч, хэн ч өрхийн тэргүүн шиг гэр бүлийнхээ төлөө зогсож, хангаж чаддаггүй. Тиймээс ирээдүйн хань болох залууд тань дээрх зүйлс байгаа эсэхийг өөрөөсөө асуугаарай.

7.    Хамгаалах

Хамгаалах гэдэгт хүүхдээ болон эхнэрээ бие мах бодийн хувьд хамгаалахаас гадна сүнслэг байдлаар хамгаалах гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн түүний хүүхдүүд болон эхнэрийнх нь хүсэл мөрөөдлийг бүтэхгүй гэж хэлүүлэхгүй байж чадах явдал юм. Жишээлбэл: Өнөөдөр таны хүүхдийг хэн нэгэн хамаатны тань хүн ирээд “Яасан царай муутай хүүхэд бэ” гэж хэлэхэд нь эвлэрэлгүйгээр “Үгүй ээ миний хүү /охин/ хөөрхөн” гэж хэлж хүүхдийнхээ урам зоригийг хамгаалахыг хэлнэ. Хэдий тухайн хамаатны хүн өхөөрдөж хэлсэн ч, муухай гэдэг үг хүүхдийн далд ухамсарт нөлөөлдгийг санаарай.

8.    Ерөөх

Эцэг хүн хүүхдийнхээ ирээдүйг үргэлж сайхнаар харж, төсөөлж түүнд урам өгч чаддаг байх нь хүүхдэд амьдралаа сайн сайхнаар чиглүүлэхэд тус болдог. Энэ нь ч амжилтанд хүрсэн хүмүүсийн амьдралаас хийсэн судалгаанаас /ажиглалтаас/ харагддаг байна.

Эх сурвалж: Goolingoo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.