Улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт их байгаатай холбогдуулан 18-30 насны залуучуудад энэ сарын 12-25-ныг дуустал улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтын вакцинд хамруулж байгаа. Харин энэ дунд вакцинд хамрагдахаас түр хугацаанд татгалзах ёстой шинж тэмдгүүд байгаа юм.
Үүнд:
Жирэмсэн
Аливаа цочмог үедээ байх
Өндөгний харшилтай
Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн
Мөн вакцин хийлгэснээс хойш 1 сарын дотор жирэмсэлж болохгүй юм байна.
Энэхүү вакциныг харъяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон сум, өрхийн эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын түр цэг (ажлын газар, сургууль), дүүргийн эрүүл мэндийн төв дээрээ хийлгэх боломжтой аж.