[Дахилт]
Төрөхөд өлгийн дээр бичүүлнэ төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ
Толгой тархийг чинь гийгүүлнэ эхлэл адгийг нийлүүлнэ
Чиний нүдэн дээр эхэлсэн өөрийгөө бэлдэж бэхэлсэн
Дуу минь тэсэрчийнэ дэлбэрчийнэ эхнээсээ яг эхэлжийн
[Бадаг1]
Эхэлжийнаа сэтгэжийнаа энэ аяыг би сэглэжийнаа
Эргэжийнаа тулгамдсанаа үгээрээ би тэгэлжийнаа
Шартжынаа хүмүүс сонсоод өөрсдийгөө умартан мартжынаа
Шаравжынаа ноход адил зарим нь энд цус харавжынаа
Ойлгож байна уу чи малаа намайг бурхан мэт залаа
Цухас дурдана энэ талаар дууны утга олон салаа
Намайг дагаад гараа дээшээ эхлэе бүгд бүр эхнээсээ
Аваад хаячих ачаа тээшээ эхлэе одоо яг энэнээсээ
Хэн нэгний сэтгэлийг гүнийг үнэхээр чи бас би таашгүй
Хэлж өгөхөөс гадна хэлмэрчлүүлэхээс бараг наашгүй
Миний захиаг уншаад үз үг үсэг мэддэг бол чи тааварлана
Мэдэх бүхнээ дуулаад үзлээ мэдэхгүй нэгэнд нь зааварлана
Зарим нэг нь намайг муулах байх хамаагүй яаж ч хочилсон
Зав гаргаж хийсэн дуу минь *** болон зочилсон
Эхэлсэн болохоор зосолтгүй одоо ингээд өнгөрсөн
Эргэж харах болоогүй байна гээд энэ бие минь хөнгөрсөн
[Дахилт]
Төрөхөд өлгийн дээр бичүүлнэ төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ
Толгой тархийг чинь гийгүүлнэ эхлэл адгийг нийлүүлнэ
Чиний нүдэн дээр эхэлсэн өөрийгөө бэлдэж бэхэлсэн
Дуу минь тэсэрчийнэ дэлбэрчийнэ эхнээсээ яг эхэлжийн
[Бадаг2]
Та нарт бүтээл байхгүйг мэдээд үгээрээ би хангасан
Чармай шалдан дууг нь сонсоод чамайг хэмээн зангасан
Монголын хип хоп сөнөх нь гээд гаднаас нь би өнгөлсөн
Модоо барьсан бараг л харьсан дуулах хүслийг дөнгөлсөн
Гэвч би эхэлсэн тэгсэн тэгсэн би бүүр мэдэрсэн
Гэнэдэх л байсан нөхдүүд гэнэдсэн шууд оноо тэглэсэн
Энэ олон хогон дундаас эрчээрээ би давхисан
Эхэлж байсан хүмүүс айгаад амаа хамхисан
Чиний доор орж чадахгүй чамаас гэрээгээ цуцалсан
Чирэгдээд байгааг нь хаяад л явна уур хилэн буцалсан
Зарим хүмүүс дуулна хэмээн үгээ бичэн хоноглоно
За тэр яахуу өөрийгөө хичээн дуугаа нэмэн тоноглоно
Захиа бүхэн сайн уу гэж эхэлдэг минийх асуулт асуусаан
Заавал хариу хүлээнэ би зарим үгийг хасуулсан
Ингээд байхад илжиг минь чи эвтэйхэн шиг байгаарай
Энийг сонсоод хоолондоо хахаж цацаж бүү ханиагаарай
[Дахилт]
Төрөхөд өлгийн дээр бичүүлнэ төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ
Толгой тархийг чинь гийгүүлнэ эхлэл адгийг нийлүүлнэ
Чиний нүдэн дээр эхэлсэн өөрийгөө бэлдэж бэхэлсэн
Дуу минь тэсэрчийнэ дэлбэрчийнэ эхнээсээ яг эхэлжийн
[Бадаг3]
Чамаас эхлээд түүн дээр хүртэл бүгдийг нь би дуусгасан
Чадал тэнхээ байгаа дээрээ захиандаа бүгдийг уусгасан
Гэмгүй нэгнийг дайрч доромжилж хэрэгтэн адил хэлмэгдүүлнэ
Гэвч би ажиглаж байна үүнээс өөртөө туршлага нэмэгдүүлнэ
Эхэлсэн юмаа дуусгахгүйм бол энд би дуулаад ч яахуу
Эр хүн хэлсэндээ гэдэгдээ үүнийг муулаад ч яахуу
Чадах нэгэндээ хүмүүсээ зай тавьж өг зам тавьж өг
Чадахгүй бол цаашаагаа хаашаагаа явахыгаа чи мэд
Эхэлсэн хүнийг та нар яахуу чаддаг бол зогсоогоотох
Эрчээ алдахгүй дуулна гэдгийг эхлээд нь чи тогтоогоодох
Дараа нь над руу дайрна уу байна уу хамаа алга би бэлэн
Даанч та нар барахгүй гэдгийг харин ч нэг шууд хэлнэ
Өнөөгийн олон шалгуур дундаас хэн үлдвээ босоогоороо
Өнөөдөр та нар харж байна уу тэргүүлсэн байна би оноогоороо
Дунд нь ороон ирэнгүүт надад дуулах ухаан ургасын
Дуугаа дуулсаар доош нь хийсээр бусдыг нь би сургасын