Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Монголын морин спорт залуу уяачдын холбоо байгуулагджээ
Спорт

Монголын морин спорт залуу уяачдын холбоо байгуулагджээ

Урлаг Урлаг02/08/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5c7167b8a2c0e455241059bd7f87d8836527081742016-08-02-13-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

20 гаруй жилийн түүхтэй Монголын морин спорт уяачдын холбоо нь 120 мянга гаруй уяачдын ажил амьдрал, эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулж ирсэний зэрэгцээ  хурдан морьдын уралдаан, наадмын бодлого төлөвлөгөөг тодорхойлон төрийн байгууллагын дайтай ажиллаж ирсэн. Гэвч залуу уяачдыг сургах, хойч үеэ бэлтгэх, уралдаан тэмцээнийг шударга сайхан зохион байгуулах зэрэгт төдийлөн хангалттай ажиллаж чадахгүй байгааг олж харсан залуус хамтран “Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-г албан ёсоор үүсгэн байгуулжээ.

Залуу уяачдын холбоог байгуулах ажлыг “Их хурд 7” наадмын үеэр эрх нь зөрчигдсөн уяач Н.Мөнхбаясгалан тэргүүтэй  залуу уяачид хамтран үүсгэн байгуулсан бөгөөд холбооны бүтэц бүрэлдэхүүн, бодлого төлөвлөгөө, үйл ажиллагааны тухай хэлэлцэхээр энэ сарын сүүлээр холбооны их хурлаа хийхээр төлөвлөжээ.

Ийнхүү холбоо байгуулагдсан тухай залуу уяач Н.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудастаа ийн бичжээ “МОНГОЛЫН ЗАЛУУ УЯАЧДЫН ХҮСЭЛ БИЕЛЖ, МИНИЙ БИЕ ЗАЛУУ ХҮНИЙ ЭРЧ ХҮЧ, ЦОГ ЗОЛБОО УРАМ ЗОРИГТОЙГООР ЗҮТГЭСНИЙ ҮР ДҮНД "МОНГОЛЫН МОРИН СПОРТ ЗАЛУУ УЯАЧДЫН ХОЛБОО"-Г АЛБАН ЁСООР ҮҮСГЭН БАЙГУУЛЖ ЧАДЛАА.

ММСЗУХ-НЫ ЗОРИЛГО ЧИГЛЭЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН, БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЯНГА МЯНГАН ЗАЛУУ УЯАЧДАА ИДЭВХи САНААЧЛАГА, ИТГЭЛ СЭТГЭЛ, ЗОРИГ ЗҮТГЭЛЭЭРЭЭ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

ЭХ ОРНЫХОО ӨНЦӨГ БУЛАН БҮРТ МОНГОЛЫН МОРИН СПОРТЫН УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛ, НҮҮДЭЛЧИН АМЬДРАЛЫН АУГАА ТҮҮХИЙГ ТЭЭЖ ЯВАА ЗАЛУУ УЯАЧИД ТА БҮХЭНДЭЭ МОНГОЛ МОРИНЫ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ШИНГЭСЭН ЦУУТ ХҮЛГҮҮДЫНХЭЭ ТӨЛӨӨ ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭХЭД ХАМТРАН ЗҮТГЭЦГЭЭЕ.

ХАМТРАН ЗҮТГЭХ ЗАЛУУ УЯАЧИД МААНЬ ХОЛБООТОЙГОО 99110302, 99004147 УТСААР ХОЛБОГДОЖ ӨӨРСДИЙН ҮЗЭЛ БОДОЛ, ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ НЭГДЭЭРЭЙ.

ЭНЭ ДАШРАМД ЗАЛУУ УЯАЧИД БИДНИЙ ЗОРИЛГО ЗОРИЛТ ХҮСЭЛТИЙГ МИНЬ ХҮЛЭЭН АВЧ ХОЛБООГ МААНЬ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛСЭН ММСУХ, НМСУХ-НЫ УДИРДЛАГУУДДАА ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026
Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.