Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Рио 2016: Г.Мандахнарангийн барилдаан дэлхий нийтийн анхаарлын төвд байна
Спорт

Рио 2016: Г.Мандахнарангийн барилдаан дэлхий нийтийн анхаарлын төвд байна

Урлаг Урлаг22/08/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
193909922-bc88bb32-e881-4f5d-8216-815d912d168f-030602-21280909276802235472016-08-22-10-00[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдрийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Энэ өдөр бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж илт давуу ялалт байгуулсан боловч эцсийн мөчид Узбекистаны бөхөд ялалт өгсөн нь Монголын тамирчид дасгалжуулагчид болоод дэлхий нийтийг гайхшрууллаа. 

Ийнхүү Г.Мандахнарангийн ялагдалд манай дасгалжуулагчид эсэргүүцлээ илэрхийлж дэвжээн дээр гарч хувцасаа тайлж шидэн шүүгчдийн шийдвэрийг эрс эсэргүүцсэн юм. 

Харин чөлөөт бөхийн барилдааны дүрмийн "Article"-48 дугаар заалтын "С" хэсэгт зааснаар "Аль ч үе дуусхад 30 секундээс бага хугацаа үлдсэн үед аль нэг тамирчин хамгаалах тоглолт хийснийг талбайн гурван шүүгч бүгд дэмжсэн бол нөгөө тоглогчид нэг оноо өгөх боломжтой. Гэхдээ үүнийг давж заалдан шүүхдэж болно" хэмээн тусгасан байдаг юм байна. 

Энэхүү үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төв байгаа бөгөөд гадны хэвлэлүүд ийнхүү онцолж байна.

– Yahoo news, usatoday.com, time.com, latimes.com зэрэг сайтуудад "Монголын багийн дасгалжуулагчид хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ" гэсэн гарчигтай мэдээллүүд гарчээ.

– Лос Анжелес Таймст бичсэнээр "Монголын багийн дасгалжуулагчид шүүгчдийн өмнө хувцсаа тайчин, дотуур өмднөөс өөр зүйлгүй үлдлээ. Дасгалжуулагчдын нэг Б.Баяраа "Бид эсэргүүцлээ илэрхийллээ. Шүүлтэд асуудал байна. Гурван сая Монголчууд энэ хүрэл медалийг хүлээж байлаа, харин одоо медаль байхгүй… Цэнгэлдэх даяар биднийг дэмжиж байсан" гэжээ.

– Ройтерс агентлаг "…Барилдааныг 7:6-ын харьцаагаар тэргүүлж байсан Г.Мандахнаран сүүлийн 18 секундийн турш өрсөлдөгчөө тойрч гүйн, оноогоо хамгаалсан учраас торгуулийн оноогоор ялагдсан юм" гэж бичсэн байна.

– Yahoo news "Риогийн олимп туг барьсан нүцгэн Тонга залуугаар нээлтээ хийж, уурлаж нүцгэлсэн хоёр монгол дасгалжуулагчаар төгсөж байна" хэмээн онцолжээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Б.Баяр: Европт хөгжсөн гэдэг урлагийн олон чиг хандлага, үзэл санаа Монгол Алтайн хадны урлагаас ч харагддаг

09/03/2026

Музейн өдрүүдээр “Чингис хаан” музейгээр 10 мянга гаруй үзэгч үйлчлүүлжээ

09/03/2026

Монгол гэрийн хээ угалз үе дамжин хадгалагдах өв

09/03/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.