Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»Оросын “дрифт”-чид манай тамирчидтай өрсөлдөнө
Сонгодог

Оросын “дрифт”-чид манай тамирчидтай өрсөлдөнө

Урлаг Урлаг27/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6ade1331e8f596df1e67a371ccc223686367481172016-09-27-16-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“D.Vision Continental League” тэмцээн нь ОХУ-ын Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32 хот, Казакстаны 2 хотод явуулдаг цуврал тэмцээн юм. 2016 оны 6 сарын 11-ны өдөр ОХУ-ын Эрхүү хот үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойд зориулж хотын нэрэмжит round бүхий тэмцээнийг хотын төв талбай болох Кировын талбайд болж өнгөрсөн. Уг тэмцээнд ОХУ, Беларусь, Украины аваргуудтай Монгол улсын 3 залуу тамирчин өрсөлдсөн. Тэмцээнийг 20.000 гаруй үзэгч үзсэн асар том шоу арга хэмжээ болж өнгөрсөн юм.

Харин эдгээр тэмцээнийг зохион байгуулсан хамт олон 2016 оны 10 сарын 1-ны өдөр “Авто худалдааны төв” талбайд “Mongolia VS Russia” уриатай “D.Vision Mongolia 2016” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тэмцээнд ОХУ-ын 7 шилдэг тамирчин, Монгол улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх юм.

Дрифтийн спорт нь анх 1960-аад онд Япон улсад үүсч, 1996 онд АНУ, 1998 онд ОХУ-ын улсад бий болсон. Одоо том том цуврал тэмцээнүүд Япон, АНУ, Австрали, Европ, Тайланд, Тайван, ОХУ-д явагддаг.

Тэмцээнд тусгай тоноглогдсон машинтай тамирчин өгсөн даалгаварыг өндөр хурдаар гүйцэтгэхийг хэлнэ. Жишээ нь 1-р эргэлт дээр 80 градус барьж 120 км цагаас доошгүй хурдтайгаар 20 метр явах гэх мэтчилэн даалгаварт тухайн замыг хаана яаж явахыг заасан түүний дагуу гүйцэтгэхийг хэлнэ.

Монгол улсад 2000 оны сүүлээн үүссэн гэх боловч 2015 оныг хүртэл дэлхийн стандартаас өөрөөр хөгжиж өөрийн гэсэн шүүлтийн арга барилтай болсон байсан. Мөн 2015 онд анх Монгол улсад “D.Vision Mongolia” нэртэйгээр зохион байгуулагдаж Монголын 30 гаруй залуус Оросын шилдэг 6 тамирчин оролцож ерөнхий зохион байгуулалтыг ОХУ-ын туршлагатай хүмүүс хийж, мөн гадны шүүгч шүүснээр 1, 2 байрыг ОХУ-ын тамирчид эзэлсэн бол 3 байрыг Монгол улсын тамирчин Ууганхүү эзэлсэн.

 

Эрхүүгийн Засаг даргын орлогч Иван Носов гэдэг хүнтэй хамт

Сонирхуулахад: Гадны орнуудад дрифтийн машин нь хотын зам талбайгаар явдаггүй ба тэмцээн болох газарт ачиж авчирдаг. Учир нь машинууд нь энгийн хэрэглээнд огтоос тохиромжгүй юм.

М.Буянжаргал 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025

“Balenciaga” брэнд шинэ захирлаа угтан авлаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.