Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монголын үндэсний балет” анхдугаар уралдаан болно
Нийгэм

“Монголын үндэсний балет” анхдугаар уралдаан болно

Урлаг Урлаг11/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14440950_979259362195954_6195405898677305582_n5138145512016-10-05-09-47[www.urlag.mn]6025002272016-10-11-09-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсын гавьяат жүжигчин, соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан ирэх сарын 25-26-нд болно. Энэхүү уралдааныг БСШУС-ын сайдын ивээл дор зохион байгуулах бөгөөд Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлэх, төв болон орон нутгийн театрын бүжигчид, улсын болон хувийн сургуулийн суралцагсдад Монголын болон дэлхийн бүжгэн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулан, эзэмшүүлснээр, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд бүх л салбарт өрсөлдөх иргэн бэлтгэхэд оршиж байгаа юм.  

   Уралдаан 6-8 нас, 9-11 нас, 12-14 нас, 15-18 нас гэсэн ангиллаар болох ба хоёр үе шаттайгаар явагдана. Бүртгэл ирэх сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилэх юм байна. 

Уралдаан явуулах журам

Хугацаа: Уралдаан 2016 оны 11-р сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдана.

Хамрах хүрээ: Уралдаанд төвийн болон орон нутгаас бүжгийн урлагт сонирхолтой болон хичээллэж буй бүжигчин, оюутан, сурагчид оролцоно.

Ангилал
6-8 насны ангилалд бүх хүүхдүүд багийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Баг 4-12 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байна.
9-11 нас, 12-14 нас, 15-18 насны ангилалд гоцлол бүжгээр, ганцаарчилсан оролцогчоор оролцоно. Аль ч насны шалгаруулалтад хүйс үл харгалзана.  

Уралдааны үе шат: Уралдаан 2 үе шаттай явагдана.

Мэдүүлэг авах хугацаа: 2016 оны 10-р сарын 01-ээс 11-р сарын 01-ний хооронд явагдана. Уралдаанд оролцсон 8-аас дээш насны хүүхдүүд 2016 оны 12-р сарын 17-25-ны хооронд болох Цөмөөхэй бүжгэн жүжигт оролцох эрхтэй  болно

7.Бүрдүүлэх материал: Зохион байгуулагчийн гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн дараах зүйлсийг хамт ирүүлнэ.

Хүүхдийн 4х6 хэмжээтэй цээж зураг 2ш, сүүлийн 6 сард авахуулсан бүжгийн зогсолттой 8х13 хэмжээтэй зураг 1ш. Орон нутгаас эдгээр зургийг и-мэйлд хавсарган урьдчилан ирүүлэх. 

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эзэн Чингисийн дууль” морьт циркийн тоглолтыг энэ сарыг дуустал толилуулна

17/08/2026

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.