Монголчууд 1990-ээд оны дундуур гарсан “Халтар царайт” телевизийн олон ангит киног андахгүй. Тухайн үед гэмт хэргийн гаралт эрс буурч, троллейбус зогсдог байсныг дунд насныхан андахгүй биз ээ. Харин өнөө цагийн залууст киноны талаар товчхон танилцуулахад буруудахгүй биз ээ. Каракасийн баян, чинээлэг айлын том хүү Мигиел Ангел Гонзалес ядуусын хорооллын, сонин зардаг халтар хирнээ үзэсгэлэнт охин Стрелитад анхны харцаар дурласнаар киноны гол үйл явдал өрнөнө. Хайр дурлалд нь олон саад бэрхшээл, зовлон гуниг, хагацал, хууран мэхлэлт тохиолддог ч хосууд энэ бүхнийг даван туулж, үлдсэн амьдралаа хамтдаа аз жаргалтайгаар өнгөрүүлэхээр болж буйгаар "Халтар царайт" кино өндөрлөдөг.
Телевизийн олон ангит "Халтар царайт" киног 1992 онд Венесуэлийн Venevision кино компани бүтээсэн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж, дэлхийн олон оронд гарсан юм. Тус олон ангит киног АНУ, Испани, Монгол, Филлиппинь, Венесуэл, Аргентин, Парагуай, Индонез
мэт 8 орны үзэгчдэд хүргэсэн байна. Киног Англи, Орос, Монгол, Филлипинь хэлээр орчуулсан байна. Харин энэхүү кинонд мөнхөрсөн жүжигчид 20 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг “Мартагдсан танил” булангаараа хүргэж байна. Ингээд хамтдаа хуучны танилуудтайгаа эргээд нэг уулзая. Тэд хэрхэн өөрчлөгдсөн бол…