Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээ болно
Уртын дуу

“Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээ болно

Урлаг Урлаг20/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14712637_10154034968783753_6826489720960916878_o8113178942016-10-18-10-29[www.urlag.mn]9408624422016-10-20-10-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний салхийг хагалахаар Монголд хүрэлцэн ирээд буй АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтон хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр Монголд анх удаагаа ирж байгаа бөгөөд манай улсын жазз хөгжмийн хөгжлийг тольдох, монголчуудад уран бүтээлээ толилуулах зорилготой байгаагаа танилцуулсан юм. Алдарт дуучны тоглолт энэ сарын 21 буюу ирэх баасан гарагт УДБЭТ-т болох бөгөөд урилгаар Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцох аж.

АНУ-ын “Бэй ариа дахь жазз хөгжмийн суперман” гэгддэг жазз дуучин Кэнни Вашингтон Монголд тоглолтоо хийгээд зогсохгүй Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудад жазз хөгжмийн чиглэлээр багшлах юм байна. Түүний сургалт маргаашнаас эхэлж, гурван хоног үргэлжлэх бөгөөд “Жи Эм Юу Би” /GM UB/ төслийн хүрээнд жазз хөгжмийн чиглэлээр баклаврын ангид суралцагч оюутнуудыг хамруулах аж.

“Жи Эм Юу Би” төслийн тухайд, Монголд жазз хөгжмийн академик сургалтыг шинээр бий болгох, мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэх зорилгоор анх Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер санаачилж, хоёр жилийн хугацаанд үргэлжлээд байгаа юм. Хөгжмийн бүжгийн коллежид тусгай анги нээж хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 30гаруй хөгжимчин төгссөн байна. Харин энэ жилээс эхлэн баклаврын зэргийн сургалт олгох анги хичээллэж эхэлжээ.

Тус ангиас төгссөн хөгжимчдийг дэмжиж, ажлын байраар хангах, цаашлаад Монголын жазз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор Жаззлаб агентлаг байгуулагдсан. Тус агентлаг байгуулагдаад удаагүй ч 60 гаруй тоглолтыг дотооддоо амжилттай зохион байгуулаад байгаагийн нэг нь дэлхийн хэмжээний од, саксафон хөгжимчин Жэсси Дэвисийг Монголд авчирсан явдал юм.

Харин энэ удаад Жаззлаб агентлагаас томоохон арга хэмжээг санаачилж “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний хүрээнд дэлхийн нэр алдартай жазз хөгжмийн таван уран бүтээлчийг Монголдоо авчран тоглуулахаар болоод байгаа юм.

Цуврал арга хэмжээний эхний зочин уран бүтээлч, АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтоны тоглолтод зориулсан хэвлэлийн бага хуралд өнөөдөр Жаззлаб агентлагийн тэргүүн Т.Мандхай, “Жи Эм Юу Би” /GM UB/ төслийн үндэслэгч Мартин Зэнкер нар оролцсон юм.

Мартин Зэнкер энэ үеэр “Мэргэжлийн жазз хөгжимчдийг Монголд бэлтгэх өргөн цар хүрээтэй төсөл цаашид үргэлжилнэ. Гэхдээ төгсөлт бол нэгээхэн хэсэг. Харин хөгжимчид маш их хичээл зүтгэл, чармайлттай, хөгжимд хайртай, өөрийгөө улам хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой” гэж тодотгосон бол Т.Мандхай “Жаззлаб Монголын болон олон улсын хэмжээний жазз хөгжимчдийг төлөөлөгч байгууллагын хувьд цаашид олон олон нэр алдартай хөгжимчид, дуучдыг урьж ирүүлнэ. Ингэснээр жазз хэмээх дэлхийн хэмжээний томоохон соёлыг монголчууддаа түгээж, жазз хөгжимд дурлагчдад алдартнуудыг нь ойртуулах, Монголын хөгжимчдөө дэлхийн урлагийн ертөнцөд амжилт гаргахад нь нөлөөлж чадах юм” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.