Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хамгийн царай муутай эрчүүдтэй гурван орны нэгд Орос улс оржээ
Нийгэм

Хамгийн царай муутай эрчүүдтэй гурван орны нэгд Орос улс оржээ

Урлаг Урлаг20/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6dfh4bdfhfdh45232194462016-10-20-11-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын Metronews.ru сайтад тавигдсан мэдээг хүргэе. Тус сайт Америкийн BeautifulPeople.com хэмээх хүмүүсийг хооронд нь танилцуулдаг сайтын мэдээлэлд тулгуурлан дээрх мэдээг бэлтгэсэн байна. АНУ-ын Лос-Анжелес хотод зөвхөн царайлаг хүмүүст л үйлчлэх зоогийн газар нээгджээ. Лос-Анжелес нь дэлхийн кино, дуу хөгжим, шоу ертөнцийн төв болсон газар бөгөөд тиймдээ ч царайлаг хүмүүс олноороо оршин суудаг хот юм. Үүнийгээ дагаад энэ хотод хүмүүсийг царай зүсээр нь ихээхэн ялгадаг, хүний царай зүсэнд өндөр ач холбогдол өгдөг газар нутаг болон хувирчээ. Тэгвэл царайлгуудад үйлчлэх дээрх зоогийн газар нь зөвхөн хоолны газар биш бөгөөд дотроо лоунж танхим, амралтын өрөө, вип өрөө гэх мэт хэсгүүдтэй бүхэл бүтэн цогцолбор аж. Баруун Холливудад орших энэхүү “Beautiful People Private Members” хэмээх цогцолбор нь царайлгуудыг хооронд нь учруулах зорилготой аж. Мөн энэ цогцолборын эртнээс ажиллаж ирсэн салбар нэгж нь “Царайлаг хүмүүс” /BeautifulPeople.com/ хэмээх вэб сайт аж. Тус сайт нь царайлаг хүмүүсийг гишүүнээрээ бүртгэх, хооронд нь танилцуулах, учруулах, болзуулах, тэдний санаа бодлыг сонсох гэх мэт үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Тэгвэл энэ сайтын Гүйцэтгэх захирал Грег Хожийн ярьснаар, дэлхийн хамгийн царай муутай эрчүүдтэй гурван орноор Их Британи, ОХУ, Польш тодорчээ. Гишүүдийнхээ дунд явуулсан судалгаа болон олон зуун мянган гишүүнтэй вэб сайтад аль орны эрчүүд хамгийн цөөн бүртгэлтэй байгаагаас энэ дүгнэлтийг гаргасан байна. Мэдээж “Царайлаг хүмүүс” вэб сайт зөвхөн царайлаг хүмүүсийг гишүүнээрээ бүртгэдэг гэх бөгөөд Их Британи, ОХУ, Польш эрчүүд тус сайтын нийт эрэгтэй гишүүдийн ердөө 9-хөн хувийг эзэлж байсан аж. Үүнээс өмнө Германы нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфиелд “Орос эрчүүдийг дэлхийн хамгийн муухай эрэгтэй хүн”-ээр тодорхойлж шуугиан тарьж байсан юм. Тэгтэл BeautifulPeople.com сайтаас явуулсан олон орны хүмүүсийг хамарсан судалгаагаар ОХУ-ын эрчүүд дахиад л дэлхийн хамгийн муухай эрэгтэй хүмүүсээр нэрлэгдэв. Сонирхолтой нь, ОХУ-ын эрчүүд дэлхийн топ гурван муухай эрчүүдтэй орны тоонд багтаж байхад эмэгтэйчүүд нь байнга дэлхийн хамгийн царайлаг бүсгүйчүүдтэй гурван орны нэгээр ОХУ-ыг тодруулж байдаг. Тэгвэл BeautifulPeople.com вэб сайтаас дэлхийн хамгийн царай муутай эмэгтэйчүүдтэй гурван орноор Их Британи, Шинэ-Зеланд, Австралийг тодруулсан байна. Харин хамгийн царайлаг эрчүүдтэй орноор Швед, Дани, Бразил, хамгийн царайлаг эмэгтэйчүүдтэй орноор Норвеги, Швед, Исландыг тус тус тодруулжээ.

Эх сурвалж:www.new.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шинжлэх ухааны уран зөгнөлт “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино Univision, LookTV-д оржээ

02/05/2026

Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ

02/05/2026

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026

Алтаадын голын дагуух хадны зосон зургийн дурсгал

02/05/2026

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.