Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хоньчин барилгачин хоёр – Honichin barilgachin – Болдбаатар Эрдэнэцэцэг – Boldbaatar ft Erdenetsetseg
Дуу хөгжим

Хоньчин барилгачин хоёр – Honichin barilgachin – Болдбаатар Эрдэнэцэцэг – Boldbaatar ft Erdenetsetseg

Урлаг Урлаг20/06/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ивээлт намрын уриан дуунаар
Илгээлт аваад говийг зорьсон
Мянга мянган төлийн аварга
Миний хонгор сайн байна уу?

Таван эрдэнийн сүрэг налайсан
Тансаг баян хөдөө нутагтаа
Сүрэг малаа өсгөн нэмээд
Шүтсэн хөдөлмөр бахтай байна аа

Өндөр сайхан барилга босгох
Өндөр бүтээлд үүрэг аваад
Өрлөг хийх ажилд шамдан
Өдрийнхөө нормоо давуулж явна би

Мэнд төлчний болзол хангаад
Миний хүсэл биелж байна аа
Эрдэнэт сүргээ өсгөж үржүүлээд
Энх сүрэгтэн боллоо би

Сүрэг малаа түмээр өсгөсөн
Сүргийн эзэн чамайг хүлээх
Хүсэл сэтгэл надад байна
Хүлээхийн жаргалаар дүүрэн байна

Амраг сэтгэл нийлсэн болохоороо
Амьдран суухын тавилан байна аа
Хайрын сэтгэл үнэнч болохоор
Ханилан суухын жаргал байна

Нандигнан хайрлах нийгмийн өмчийг
Алхам тутамдаа нүдлэн хамгаалж
Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй
Цэвэр ариун байлгах ёстой

Ариун цагаан хөдөлмөр шүтсэн
Ажилчин, малчин алдраа мандуулсан
Хоньчин, барилгачин бидний хурим
Хөдөө хотын нэгэнд болно оо
Хөдөө хотын нэгэнд болно оо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.