Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»10,000 ам долларын шагналтай мэргэжлийн дуучид хөгжимчдийн уралдаан эхэллээ
Нийгэм

10,000 ам долларын шагналтай мэргэжлийн дуучид хөгжимчдийн уралдаан эхэллээ

Урлаг Урлаг18/11/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1479255551_p1b1jk74b2vf4100r1k0918rq1md21626966242016-11-18-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
10,000 ам.долларын шагналын сантай мэргэжлийн дуучид, хөгжимчдийн уралдаан эхэллээ
Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын хоёрдугаар уралдааны нээлт өчиглөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, МУГЖ Г.Эрдэнэбат болон уралдаанд оролцогчид хүрэлцэн ирсэн байв. Уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулж байна.

Уралдааныг зохион байгуулах комиссын дарга Г.Эрдэнэбат “Олон улсын уралдаан тэмцээн гэдэг нь маш өндөр түвшинд чанартай болдог болохоор дуулдаг, хөгжимддөг бүхэн орох боломжгүй байдаг. Гэхдээ оролцогчдын тоо хангалттай байна. Энэ удаагийн тэмцээнийг шүүлгэхээр ОХУ болон БНХАУ-аас шүүгч урин авчирсан. Тиймээс манай танай дуучин гэхгүй маш хариуцлагатай, анхааралтай хандан ажиллах хэрэгтэй” гэлээ.

Тус уралдаанд Орос, Хятад, Казахстан зэрэг орноос уран бүтээлчид ирж оролцож байгаа аж. Уралдаан энэ сарын 15-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Мэргэжлийн дуулаачийн төрөлд 60 гаруй дуучин, үндэсний хөгжмийн төрөлд 40 гаруй мэргэжлийн хөгжимчин оролцох юм байна. Тэмцээний шагналын сан нь төрөл тус бүр 10 мянган ам.доллар юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026

Эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон илэрчээ

03/03/2026

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.