Уур амьсгалын дундажаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг1 дүгээр зураг. Гэвч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал: 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байсан ба өдрийн үнэмлэхүй их температур говийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус хүрч дулаарсан бол 1986, 1987, 1993, 1996, 2000, 2002, 2003, 2009, 2012 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар хүйтэн байсан бөгөөд 2000 онд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40 градус, бусад нутгаар 28-33 градус хүрч хүйтэрч байв.
Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог2 дугаар зураг боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1980 онд Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар дунджаас бага цас оржээ.
Олон жилийн дунджаар ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг.
Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтайн баруун хойд, Завханы баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн эцсээр нутгийн баруун хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе ба сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө Орхон Сэлэнгийн саваар 7-12 градус бусад нутгаар 3-8 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгуудаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.
Энэ сард Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсэг, Булганы ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хэнтийн уулсаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нийт нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад хэсгээр 5-10 градус хүйтэн. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсаар шөнөдөө 12-17 градус дулаан, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна.
Энэ сард Хэнтийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орно.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, гуравдугаар арав хоногийн дунд эхэн болон дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг бөгөөд Дундговь, Говьсүмбэрийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцэс, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн хойд болон төвийн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас нутгийн ихэнх хэсгээр дунджийн орчим, баруун болон төвийн нутгийн зарим газраар дунджаас ахиу, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас бага орох төлөвтай байна.
10 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цас орж, ихэнх нутагт 0-5 см, уулархаг нутгаар 11-15 см, зарим газартаа 23 см хүртэл зузаан цастай болсон байна.
Цаашид 11 дүгээр сард ихэнх нутгаар цас ахиу орж, агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байхаар байгаа нь цасан бүрхүүл тогтож, мөстөж хатууран малын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд таагүй нөлөөлж болзошгүйг анхаарна уу.
ЦАГ АГААР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР