Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Шинэ жилийн баярт зориулсан “Snow melody” тоглолт хоёр дахь жилдээ болно
Уртын дуу

Шинэ жилийн баярт зориулсан “Snow melody” тоглолт хоёр дахь жилдээ болно

Урлаг Урлаг17/12/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snow_melody_32644104942016-12-17-12-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг "SNOW MELODY" шинэ жилийн баярын концерт энэ жил  хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна. Тус тоглолтонд нийт 200 гаруй уран бүтээлч оролцдог ба Монголдоо хамгийн том шинэ жилийн баярын тоглолт аж. Тоглолтод Монгол улсын Филармонийн СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ, МОРИН ХУУРЫН ЧУУЛГА, БАЯНМОНГОЛ ЖАЗЗ НАЙРАЛ ХӨГЖИМ, улсын Филармонийн ГОЦЛОЛ ДУУЧИД, ӨВЛИЙН ӨВГӨН ЦАСАН ОХИД, БҮЖИГЧИД оролцож үзэгчдэд бэлэг барих нь ээ.Ингээд бид тоглолтын талаарх зарим зүйлийг Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүнээс тодрууллаа.

-Улсын филармони шинэ жилийн баярт зориулж "SNOW MELODY" тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Улсын филармонийн нийт уран бүтээлчид буюу гурван оркестер, гоцлол дуучид гээд бүгд шинэ жилийн баярт зориулсан Монголдоо хамгийн том гэж хэлж болохуйц шинэ жилийн концертыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтыг анх өнгөрсөн жил зохион байгуулж байсан. Тэрнээс өмнө манай оркестерууд  маань тус тусдаа шинэ жилийн тоглолт зохион байгуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс энэ гурван оркестероо бүх гоцлол дуучид маань нийлээд нэг том тоглолт хийх ёстой юм байна гэж үзээд “Snow melody” гэх энэ тоглолтыг зохион байгуулсан маань үзэгчдэд нэлээд сайн хүрсэн. Тоглолтыг үзсэн үзэгчид сэтгэгдэл өндөр байгаагаа бидэнд илэрхийлж, талархал дэвшүүлсэн. Одоогоор уран бүтээлчид маань сургуулилтандаа ороод явж байна.

-Тоглолтын тухайд өнгөрсөн жилийнхээс юугаараа ялгаатай вэ?

-Энэ  жилийн тухайд гурван оркестр хамтарч оролцохдоо нэгдэж тоглосон номеруудыг түлхүү оруулж өгч байгаа. Гурван оркестр гэдэг маань 150, 160 хөгжимчин нэг дор тоглоно  шүү дээ. Энэ бол манайдаа хамгийн олон хөгжимчнийг нэр дор тоглуулж буй гэдгээрээ бас их онцлог. Тухайлбал Баянмонгол жазз хөгжмийн найруулагч Д.Мягмардоржийн найруулгаар “Шинэ жилийн дууны цоморлог”-ийг  гурван оркестр маань хамтарч тоглохоор  сургуулилт хийж байна. Энэ мэтчилэн массыг хамарсан маш том том бүтээлүүдийг хамтарч тоглохоор бэлдээд байгаа.

-Тоглолтын ерөнхий найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ? 

-Манай тоглолтын найруулагчаар Улсын Филармонийн ерөнхий найруулагч ТС, МУУГЗ  Сэвжидийн Сүхбаатар ажиллаж байна.

-Тоглолтод гаднаас ямар уран бүтээлчид оролцож, үзэгчидтэй мэндчилэх вэ?

-Энэ жилийн тоглолтод урилгаар АЖ Т.Зангад, МУГЖ поп хатагтай Б.Сарантуяа нар урилгаар оролцож, ая дуугаа өргөхөөр болсон.

-Нууц биш бол тоглолтод ямар ямар уран бүтээлүүд тоглогдох вэ?

-Тоглолтод манай филармонийн гоцлол дуучид бүгд ая дуугаа өргөнө. Т.Амина, С.Баттулга, Б.Наранбаатар, Л.Насанбуян, П.Өнөржаргал, Ц.Хулан гээд. Мөн Морин хуурын чуулга гэхэд “Хачтурян-Вальс маскарад”, Түмэнжаргал-Дурлалын вальс зэрэг  уран бүтээлүүд тоглоно. Гэх мэтчилэн үзэгчдийг уйдаахааргүй гадна дотны шинэ жилийн холбогдолтой бүтээлүүдийг энэ үдэш тайзнаа эгшиглүүлнэ. Симфони найрал  маань шинэ жилийн холбогдолтой дууны цоморлогийг сюит хэлбэрт оруулсан бүтээлүүд тоглохоор бэлдэж байна. “Баянмонгол” жаззынхан маань мөн л шинэ жил, цас, өвлийн холбогдолтой бүтээлүүдийг өөрсдийнхөө жанраар тоглохоор бэлдэж байгаа.

-Тоглолтын тасалбарыг хаагуур худалдаалж байгаа вэ, мөн үнийн хувьд ямар байгаа вэ?

-Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн касс болон tiket.mn, болон 1900-1617-р захиалж үнэгүй хүргүүлж авах боломжтой. Билетийн үнийн хувьд партер 30.000₮, бельэтаж 20.000₮ гэж байгаа.

-Оюутнууд хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үү?

-Тиймээ. Оюутан залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд оюутнууд маань үнэмлэхтэйгээ ирээд  5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн Юнителийн хэрэглэгчид маань манай филармонийн кассаас тасалбараа авсан тохиолдолд 100 GG оноогоор 5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд хоёр дахь жилдээ манай тоглолтыг дэмжиж Юнител компани хамтран ажиллаж байна. Хэрвээ манай тоглолтыг үзэж амжихгүй байвал тухайн өдөр Юнивишнийн IPTV-гийн 88 дугаар сувар, DDISH-ийн live 900-р сувгаар шууд  үзэх боломжтой. Мэдээж хэрэг энэ сувгууд маань төлбөртэй.

-Тоглолт хаана хэзээ болох вэ?

-"SNOW MELODY" тоглолт маань 2016 оны 12 дугаар сарын 23-нд 19:00 цагаас Соёлын төв өргөөнд  ганцхан удаа тоглогдоно.

Ярилцсанд баярлалаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.