Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төв талбайд байрлах нийслэлийн сүлд модны гэрлийг асаалаа
Нийгэм

Төв талбайд байрлах нийслэлийн сүлд модны гэрлийг асаалаа

Урлаг Урлаг20/12/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
347255b3cd8d43eaoriginal3029722512016-12-20-12-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд оролцож, иргэдтэйгээ хамтдаа сүлд модны гэрлээ асаасан юм. Мөн энэ үеэр Сүхбаатарын талбайд байгуулсан мөсөн гулгуурын талбайн нээлтийн арга  хэмжээ боллоо.

Хотын дарга С.Батболд “Улсын маань нийслэл Улаанбаатар хотын төв цэгт их жанжиныхаа талбайд хуран цугласан та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон хотууд шинэ оноо угтан төв талбайдаа сүлд модоо засч, гэрлийг нь асаан, бие биедээ сайн сайхныг хүсдэг билээ. Улаанбаатар хот маань үүний адилаар сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг уламжлал болгон зохион байгуулж байна. Мөн хүүхэд залуустаа зориулсан мөсөн гулгуурын талбайг нээлээ. Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн наадмыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Үүний эхлэл болгож, сүлд модныхоо гэрлийг асаалаа” гэлээ.

 

Үүнээс гадна 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийн иргэдтэйгээ хамтдаа шинэ оноо угтах баярын цэнгүүнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгааг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jonas Brothers” хамтлаг 45 хотыг хамарсан “Burning Up Tour All Over Again” аялан тоглолтоо зарлалаа

18/08/2026

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.