Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан үзэсгэлэн дэлгэгдэнэ
Нийгэм

Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан үзэсгэлэн дэлгэгдэнэ

Урлаг Урлаг29/12/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
088ba41e-86fb-4b77-af7b-7748042fbd5a863172452016-12-29-13-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан Богд хааны ордон музейгээс “МОНГОЛ УЛСЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА” үзэсгэлэн  энэ сарын 29-нд үүдээ нээнэ. 

Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын музей, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн хамтран оролцох юм. 

Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр бол тэртээ 105 жилийн өмнө Монголчууд Манж чин гүрнээс тусгаарлаж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд залж нийт даяар хөл хөөр болж байсан түүхэн тэмдэглэлт өдөр билээ. Эл тэмдэглэлт өдөрт Богд хааны ордон музейн зүгээс ач холбогдол өгч жил бүр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж түүхэн гавьяаг сурталчлан таниулдаг уламжлалтай. 

Энэ удаагийн үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг Богд хааны хөрөг бүхий танка зураг, зээгт наамал бүтээлүүд, Богд хаан болон Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг дэлгэхээс гадна урьд өмнө нийтлэгдэн дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургуудыг ч анх удаа дэлгэн үзүүлэх гэж байгаагаараа ихээхэн онцлогтой.  Түүнчлэн гэрэл зурагт дүрслэгдсэн Богд хаан, Дондогдулам хатан нарын хувцас, эд хэрэглэлээс  үзэсгэлэнд дэлгэх аж. 

Үзэсгэлэнгийн үеэр  үйл ажиллагааны хөтөлбөрт хаан хатны сэнтийд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болох гэнэ.  Үргэлжлүүлэн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан урьд өмнө судлагдаж олон нийтийн хүртээлд хүрч байгаагүй Богд хааны нэгэн намтрыг анх удаагаа цугларсан хүмүүст танилцуулж лекц унших гэж буйгаараа урьд урьдын жилүүдээс онцлог арга хэмжээ болох юм байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэдли Купер “G.I. Joe”-гийн шинэ кинонд Дьюкийн дүрийг бүтээнэ

02/10/2026

Наоми Кэмпбелл шүүхэд давж заалдаж, ялжээ

02/10/2026

Мэрайя Кэри “Glitter” киноны 25 жилийн ойг 1.55 сая ам.долларын алмаазан зүүлтээр тэмдэглэв

02/10/2026

Бен Аффлек 14 настайдаа хутга тулгуулан дээрэмдүүлж байжээ

02/10/2026

“Winner” хамтлагийн гишүүн Сон Мин У цэргийн албаны үүргээ зөрчсөн хэргээр тэнсэн харгалзах ял авчээ

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.