Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Алагхан хорвоод хоёулхнаа – Alaghan horvood hoyulahnaa – Цэрэнчунт – Tserenchunt
Дуу хөгжим

Алагхан хорвоод хоёулхнаа – Alaghan horvood hoyulahnaa – Цэрэнчунт – Tserenchunt

Урлаг Урлаг29/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэнгэр хурмастаас гуйж олсон
Тэргэл ганцхан чи минь шүү дээ
Өрөөлийн зүүднээс ч тойруулж хайрлана аа
Өрөөсөө хүртэл харамлаж хайрлана даа

Замилан хорвоогоос бидэрч олсон
Залуур ганцхан чи минь шүү дээ
Сансарын зүүднээс ч төөрүүлж хайрлана аа
Сартай хүртэл хардаж хайрлана даа

Уяханыг чинь санахад өдөржин согтох юм
Уруулд чинь шүргэхэд намаржин согтох юм
Ай миний нандин шүтээн
Алагхан хорвоод хоёулхнаа шүү дээ

Орчлонд намайгаа зүдэрч олсон
Олдошгүй ганцхан чи минь шүү дээ
Бусдын зүрхнээс булааж хайрлана аа
Бурхнаас хүртэл нууж хайрлана даа

Уяханыг чинь санахад өдөржин согтох юм
Уруулд чинь шүргэхэд намаржин согтох юм
Ай миний нандин шүтээн
Алагхан хорвоод хоёулхнаа шүү дээ
Уяханыг чинь санахад өдөржин согтох юм
Уруулд чинь шүргэхэд намаржин согтох юм
Ай миний нандин шүтээн
Алагхан хорвоод хоёулхнаа шүү дээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026
Дуу хөгжим Урлаг

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.