Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ
Нийгэм

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

Урлаг Урлаг19/09/2026Шинэчлэгдсэн:19/09/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор нийслэлийн ЗДТГ, “Номын соёлт ертөнц” ТББ-аас 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд өнөөдөр нээлтээ хийлээ.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг энэ сарын 18-20-нд улс орон даяар тэмдэглэж буй юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нээлтийн үеэр хэлэхдээ, “Хүн төрөлхтний оюун санаа, мэдлэг, үнэт зүйлсийг үеэс үед өвлүүлэн үлдээдэг соёлын үнэт өв бол ном гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс номын баяр нь зөвхөн ном бүтээх, хэвлэн нийтлэх, худалдаалах, сурталчлах үйл ажиллагаа бус ном унших, мэдлэг боловсролыг эрхэмлэх, эх хэл, үндэсний бичиг соёлоо дээдлэн өвлүүлж буй үйл хэрэг юм. Тус номын баярт хүрэлцэн ирж байгаа зочдын 70 гаруй хувь нь 17-24 насныхан байна. Энэ нь шинэ үеийн залуус номд хэр их дурлаж, номын соёлд хэрхэн нэвтэрч байгааг харуулж байна.

Энэ удаагийн номын баярт манай улсын утга зохиол, урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэдээс гадна энэтхэг, солонгос, хятад, япон, киргиз зэрэг 13 орны 30 гаруй хэвлэн нийтлэгч, утга зохиолын түүчээлэгчид оролцож байгаагаараа онцлог. Жилээс жилд өргөжин тэлж буй уг номын чуулганд гадаад дотоодын алдар цуутай, авьяас билигтэй зохиолч, орчуулагч, ном бүтээгчид шинэхэн бүтээлээ дэлгэн тавихыг зорьдог болсон нь номын баярын ач холбогдол, чанар чансааг илтгэж байна.

Үүний зэрэгцээ номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчдийг дэмжих “Улаанбаатар грант” шагналыг бий болгосон. Нийслэл Улаанбаатар хот номын сайн үйлсийг дэлгэрүүлэх үйлсийнхээ хүрээнд ирэх сард Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн шинэ барилгыг нээхэд бэлэн болсон гэдгийг дуулгахад таатай байна” гэлээ.

Тус үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж сонсгосон юм. Илгээлтэд, “Хүн төрөлхтний түүхэнд бүтээгдсэн хамгийн агуу өв, оюун ухааны дээд ундарга бол ном юм. Ном хэмээх гайхамшигт бүтээл цаг хугацаа, орон зайнаас үл хамааран урьд өмнө нь үзэж хараагүй шинэ нийгэм, шинэ үзэгдэл, шинэ ертөнцийг танин мэдэх гэрэлт цонхыг нээдэг. Энэхүү цонхоор бид өнгөрсөн түүхээ тольдож, өнөөдрөө харж, ирээдүйгээ тодорхойлдог. Ном уншдаг хүн хорвоо ертөнцийг илүү олон талаас нь үнэлэн цэгнэж, дүгнэн харах чадвартай болдог бөгөөд сэтгэлгээний тэрхүү чөлөөт ертөнцийг харах цонхоо хэдий чинээ том нээнэ, төдий чинээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, оюуны өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг.

Орчин үеийн техник технологи, цахим шилжилтийн эрин үед ном унших соёл, номын үнэ цэнийг хадгалж үлдэх нь төрийн бодлого төдийгүй гэр бүл, хувь хүн бүрийн чухал үүрэг болоод байна. Цахим орчны олон өнгө аястай мэдээллээс илүүтэй, ном бүтээлээс олж авах эмх цэгцтэй мэдлэг нь хүний оюуны царыг тэлж, бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг төлөвшүүлнэ. Тийм учраас ном хэвлэлийн салбарыг дэмжих, номын сангуудын үйлчилгээг сайжруулах, хүүхэд залуусыг ном унших соёлд сургахад Монголын төр онцгойлон анхаарч ирснийг цохон тэмдэглэж байна. Өнөөдрийн энэхүү номын баярт хүрэлцэн ирсэн Монголын өв соёл, оюун санааны хөтөч болсон эрдэмтэн зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, номын санч, уншигч та бүхний ард түмнээ соён гэгээрүүлэх, үндэснийхээ оюуны сан хөмрөгийг арвижуулах үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмэрт тань нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс гүнээ талархаж байна” гэжээ.

Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ, “Сүхбаатарын талбай номын соёлоор амьсгалж, оюуны түүчээгээр өртөөлж байна. Номын баяр гэдэг нь номын үзэсгэлэн худалдаа бус, харин Монголын оюуны дархлаа, гүн сэтгэлгээ, эх хэлний тусгаар тогтнолын баяр юм. Нэн ялангуяа, хиймэл оюун хүний сэтгэлгээтэй өрсөлдөж байгаа энэ цаг үед ном унших нь юу юунаас илүү чухалд тооцогдож байна” хэмээн тодотгосон юм.

Номын баярын гурван өдрийн турш Зохиолчдын хэсэг, Гадаад оролцогчдын гудамж, Хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж ажиллаж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа болох юм.

Мөн “Мэргэн ном” цом гардуулахын зэрэгцээ “Улаанбаатар грант” шагналын эзэн тодорно. Олон улсын Business-to-Business буюу байгууллага, компаниудын төлөөллүүд уулзаж, хамтын ажиллагаа, түншлэл, бизнесийн боломжийн талаар хэлэлцэх аж.

Номын баяр нь 2007 оноос эхлэлтэй бөгөөд 2012 оноос “Номын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон. 2021 онд хуульчилж, жил бүрийн 5, 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг орон даяар тэмдэглэж буй. 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах болжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жереми Айронс 78 нас хүрлээ

19/09/2026

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026

“Улаанбаатар” олон улсын кино наадам И.Нямгаваагийн “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” уран сайхны киног онцолж байна

19/09/2026

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.