Хавар оройн цасан шиг хайлах нь амархан
	Хүйтэн тэнгэрийн үүл шиг цэлмэх нь хялбархан
	Хэн нэгэнд дурлаад хэлж амжаагүй ч юм шиг
	Хээрийн задгай салхи шиг нэг л тогтворгүй байх чинь
	Сэнгэнэтэл сайхан дуулмаар ч юм шиг
	Сэтгэлээ онгойтол уйлмаар ч юм шиг
	Сэрлийн түмэн аялгуу
	Сэрж хэн тайлах вэ
	Яргуй цэцгийн үндэс шиг хэнзлэх нь амархан
	Ялгуун саарлын хурд шиг наашлах нь хялбархан
	Янаг хонгор нэгнийг үдэж чадаагүй ч юм шиг
	Янгир дүүлэн адил нэг л тогтворгүй байх чинь
	Сэнгэнэтэл сайхан дуулмаар ч юм шиг
	Сэтгэлээ онгойтол уйлмаар ч юм шиг
	Сэрлийн түмэн аялгуу
	Сэрж хэн тайлах вэ
	Үүдэн хойморын зай шиг харагдах нь амархан
	Үлгэрийн гэмээр зүүд шиг мартагдах нь хялбархан
	Өнөө маргааш нэгэнтэээ уулзан учрах ч юм шиг
	Өөр зуураа сэнсрээд нэг л тогтворгүй байх чинь
	Сэрлийн түмэн аялгуу
	Сэрж хэн тайлах вэ
