Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Л.В.Бетховенийн алдарт V симфони 8 жилийн дараа улсын Филармонийн тайзнаа тоглогдлоо
Үндэсний хөгжим

Л.В.Бетховенийн алдарт V симфони 8 жилийн дараа улсын Филармонийн тайзнаа тоглогдлоо

Урлаг Урлаг28/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a2c8903bbfd4b311d854421f562d26f97520250792017-01-28-14-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2017 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд удирдаач СТА Д.Нямдаш нь дэлхийн XX зууны шилдэг хөгжмийн бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэх гэж байна.
Түүний анхны тоглолт болох “Сонгодог хөгжмийн концерт” тоглолтонд Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан "Щехеразада" симфони чуулбар улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш-ын удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болсон. 
Тоглолтын талаар удирдаач СТА Д.Нямдаштай цөөхөн хором ярилцлаа.
–Тоглолтын онцлогоос сонирхуулаач?
– Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг V симфони. Бетховен бол Германы суут хөгжмийн зохиолч, нэрт төлөөлөгч. Энэ бүтээл нь түүний уран бүтээлийн урын санд маш дээгүүр байр эзэлдэг. Мөн Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан "Щехеразада" симфони чуулбар тоглогдлоо. Арабын ертөнцөд үлгэр домгийн шинжтэй мянга нэгэн шөнийн үлгэрээс сэдэвлэж бичсэн зохиол. Нэг нь Герман, нөгөөх нь Оросын сонгодог бүтээлүүд нэгэн тайзнаа тоглогдлоо.
–Энэ жил Филармонийн 60 жилийн ой тохиож байгаа юм билээ. Ойн хүрээнд ямар уран бүтээлүүд тоглогдох бэ?
– Манай Симфони найрал хөгжим 60 жилийнхээ ойн хүрээнд өөрсдийнхөө тоглож байсан, өмнө нь тоглогдож байсан бүтээлүүдийг сэргээж тоглох төлөвлөгөөтэй байгаа. Оркестрын бичиж байсан хөгжмүүдээс сорчилж аваад тоглоно. 
 –Герман, Оросын хоёр өөр сонгодог бүтээлийг нэгэн зэрэг нэг тайзан дээр тоглосон нь ямар онцлогтой бэ?
-Өмнө нь манайх лекц концерт явуулдаг байсан. Харин одоо олон төрлийн урсгал чиглэл байдаг юм байна гэдгийг үзэгчид ерөнхийд нь мэддэг болсон учраас өөр, өөр чиглэлийн сонгодог хөгжмийг сонирхууллаа. Мөн цаашид XX зууны бүтээлүүдээс тоглоно.
– XX зууны бүтээлүүдийн онцлог ямар байдаг бэ?
– XX зуунд урлагт том тэсрэлт болсон үе гэж үздэг. Үүнээс хойш дэлхий дахины айдас хүйтсээс ангижирч энх тайвныг хүсэж мөрөөдсөн урлагийг бүтээдэг болсон. Мөн хүмүүсийн сэтгэлгээний мөрөөдлийг гаргадаг болсон зэрэг олон онцгой тэсрэлттэй үе байснаар их онцлог уран бүтээлүүд төрсөн байдаг юм.

Г.Наран

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.