Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Чамайгаа санадагаа – Chamaigaa sanadagaa – Батсайхан & Эрдэнэтунгалаг – Batsaihan Erdenetungalag
Дуу хөгжим

Чамайгаа санадагаа – Chamaigaa sanadagaa – Батсайхан & Эрдэнэтунгалаг – Batsaihan Erdenetungalag

Урлаг Урлаг29/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үзэмжит хээнцэр цэцэгс чимээ чагнан ганхах
Үдшийн намуухан анираар зүрхээ хөглөж санадагаа
Үглээ борхон шувуу өндөгөө дараад амарсан
Үүрийн шаргал гэгээнээр зүүдээ сэмлэж санадагаа
Ай Урсан өнгөрөх хоногуудад сэтгэлээ чилээж санадагаа
Угтан ирэх өдрүүдийг итгэлээр сүлж хүлээдэгээ
Зэгсэн дундаа шувууд өдөө шилгээн бүжих
Зэрэглээн цэнхэр тэнгисээс ургуулж дүрслэн санадагаа
Нууруун орхиод ниссэн ангирын цувуунаас бууруулж
Нууцхан зүрхний үгээ нутгийн горхинд шивнэдэгээ
Ай Урсан өнгөрөх хоногуудад сэтгэлээ чилээж санадагаа
Угтан ирэх өдрүүдийг итгэлээр сүлж хүлээдэгээ
Зөөлөн салхины урсгалд биесээ шүргээд найгах
Зөндөө олон моддын дор чамайгаа санаж хүлээдэгээ
Сэргэлэн горхины чимээнд сэтгэлийн үүлэн нүүсэн
Сэрүүн сарны чөлөөнд чамайгаа би санадагаа
Ай Урсан өнгөрөх хоногуудад сэтгэлээ чилээж санадагаа
Угтан ирэх өдрүүдийг итгэлээр сүлж хүлээдэгээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

16 настай Нене Рояал “America’s Got Talent” шоуны 21 дэх улирлын ялагч боллоо

26/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026
Дуу хөгжим Урлаг

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

16 настай Нене Рояал “America’s Got Talent” шоуны 21 дэх улирлын ялагч боллоо

26/09/2026

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026

“Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна шинэ коллекцоо Миланд танилцууллаа

26/09/2026

“Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

26/09/2026

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.