Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ
Дуу хөгжим

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

Урлаг Урлаг25/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Домогт рок од Оззи Осборн болон “Black Sabbath” хамтлагийн сүүлчийн тоглолтыг дэлгэцнээ буулгасан “Ozzy & Black Sabbath: Back to the Beginning” тоглолтын киноны албан ёсны трейлер цацагджээ.

Кинонд 2025 оны долдугаар сарын 5-нд Английн Бирмингем хотын “Villa Park” цэнгэлдэх хүрээлэнд болсон “Back to the Beginning” үдэлтийн тоглолтыг харуулах юм. Энэ нь Осборны амьдралынхаа турш тайзнаа хийсэн сүүлчийн тоглолт болсон бөгөөд тэрээр үүнээс 17 хоногийн дараа, 76 насандаа таалал төгссөн билээ.

Уг тоглолтоор Осборн төрөлх Бирмингем хотдоо эргэн ирж, Тони Айомми, Гизер Батлер, Билл Уорд нартай нэгдэн Black Sabbath-ийн анхны бүрэлдэхүүнээр 20 гаруй жилийн дараа дахин тайзнаа гарсан юм.

Шинэ трейлерт олон мянган шүтэн бишрэгч Оззигийн дууг нэгэн зэрэг дуулж, түүнийг хүндэтгэн үдэж буй сэтгэл хөдөлгөм мөчүүдийг багтаажээ.

“Back to the Beginning” тоглолтод “Metallica”, “Guns N’ Roses”, “Anthrax”, “Gojira”, “Halestorm”, “Lamb of God”, “Mastodon”, “Pantera”, “Rival Sons”, “Slayer”, “Tool” зэрэг рок, метал хөгжмийн томоохон хамтлагууд оролцсон юм. Мөн Стивен Тайлер, Ронни Вуд, Билли Корган, Янгблад, Сэмми Хагар, Трэвис Баркер зэрэг уран бүтээлчид тайзнаа гарчээ.

Тоглолтын 44 мянган суудлын төлөө гурван сая гаруй тасалбарын хүсэлт ирсэн бөгөөд арга хэмжээг жүжигчин Жейсон Момоа хөтөлж, “Rage Against the Machine” хамтлагийн гитарчин Том Морелло хөгжмийн найруулагчаар ажилласан байна.

Хоёр цаг 30 минут үргэлжлэх тоглолтын кинонд Оззи Осборны “Crazy Train”, “Mama, I’m Coming Home”, Black Sabbath-ийн “War Pigs”, “N.I.B.”, “Iron Man”, “Paranoid” зэрэг алдартай дууны тоглолтууд багтжээ. Мөн тайзны ард болсон үйл явдал, Осборн болон “Black Sabbath”-аас уран бүтээлийн урам зориг авсан хөгжимчдийн дурсамж, сэтгэгдлийг үзүүлэх юм.

“Ozzy & Black Sabbath: Back to the Beginning” киног Бен Уэйнрайт-Пирс найруулж, амьд тоглолтын найруулагчаар Тим ван Сомерен ажилласан байна. Тус бүтээл 2026 оны аравдугаар сарын 28-наас дэлхийн кинотеатруудаар хязгаарлагдмал хугацаанд гарах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026
Кино Урлаг

Кэтрин Зета-Жонс 57 нас хүрлээ

25/09/2026
Кино Урлаг

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026

Кэтрин Зета-Жонс 57 нас хүрлээ

25/09/2026

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч”  түүхэн уран сайхны кино зөвхөн “Skymedia”-д байршина

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.