Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ЗХУ-ын маршал Г.К.Жуковын болон Зайсан дахь цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө
Нийгэм

ЗХУ-ын маршал Г.К.Жуковын болон Зайсан дахь цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө

Урлаг Урлаг24/02/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
601eb8e3cbba265007b97faf9e3abb5f_(1)1546500412017-02-24-15-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ жил бүрийн  2-р сарын 23-ны өдрийг Эх орноо хамгаалагчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр ОХУ-ын өнцөг булан бүрт эх орныхоо төлөө амиа хайрлалгүй зүтгэж байсан баатрууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Эх орноо хамгаалагчдын өдрийг угтан ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон тус яамнаас хүлээн авалт хийхийн зэрэгцээ  ЗХУ-ын маршал Жуковын болон Зайсан дахь цэргийн хөшөөнд  цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд ОХУ-ын элчин сайд, албаны хүмүүс, Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд болон “Тэнгэрийн модун” ТББ оролцож хүндэтгэл үзүүллээ.

 

Энэ үеэр бид ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Сулимук Геннадий Михайловичоос хоёр орны Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын хамтын ажиллагааны талаар тодруулсан юм. “Бид өнөөдөр Оросын холбооны улсад өргөн тэмдэглэдэг  эх орончдын өдрийг тэмдэглэж байна. Баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдэд Батлан хамгаалах яамны төлөөлөл болон сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хурандаа н.Даваа нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн  Монгол Цэргийн Дуу бүжгийн чуулгын бидэнд бэлэглэсэн тоглолтыг үзсэн байх. Бүх зүйл маш их таалагдлаа талархаж байна аа. Монгол улсын Батлан хамгаалах яамны хамт олон болон Монголын бүх ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Мэдээж хэрэг бидний хамтын ажиллагааны талаар дурдах нь зүйтэй болов уу. Монгол улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-эрдэнэ Москвад болох Олон улсын аюулгүй байдлын конференцид оролцох болно. Бид бүхэн түүний Дундад болон Зүүн хойд ази дахь тулгараад буй асуудлуудын талаарх илтгэлийг тэсэн ядан хүлэх болно. Мөн бидний зүгээс Монголын тамирчдыг Оросын холбооны улс, Казахстаны нутаг дэвсгэрт болох Олон улсын зэвсэгт хүчний өвлийн спортын тэмцээнд урьсан байгаа.

Энэ жил Монгол-ОХУ-ын хамтын ажиллагаа улам тэлж, өргөжих төлөвлөгөөтэй байгаад таатай байна. Хэд хоногийн өмнө Монголын зэвсэгт хүчний баг тамирчид Олон улсын зэвсэгт хүчний өвлийн спортын тэмцээний нээлт болох Сочи хотод хүрэлцэн ирсэн байгааг та бүхэн мэдэж байгаа байлгүй. Энэ тэмцээнд оролцсоноороо хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэмэр болж байгаа. Мөн наймдугаар сард Сэлэнгэ аймагт бидний хамтран зохион байгуулаад уламжлал болоод буй  хамтын хээрийн сургалт явагдах болно. Сургалтын гол зорилго нь алан хядагчдын хүчнийг устгах, аюулгүй болгоход оршино. Миний дурдсан эдгээр зүйлс бидний хамтын ажиллагааг хөгжүүлэх,  өргөжүүлэхэд сайн үндэс суурь болж өгч байгаа.

Та бүхэн мэдэж байж магадгүй ойролцоогоор 100 гаруй Монгол албан хаагч ОХУ-ын батлан хамгаалах сургуулиудад суралцдаг. Өнөөдрийг хүртэл бидний хамтын ажиллагаа маань ард иргэд маань тайван маргаашийг угтахад зориулагдсан билээ. Монголын бүх ард түмэнд би итгэлтэйгээр ОХУ-ын албан хаагчидтай хамт суралцсан бүх Монгол албан хаагч нар маш их туршлага олж авч эх орон ард түмнээ нэр төртэйгээр хамгаалах болно гэдгийг онцолмоор байна” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

“Xermel crew” тун удахгүй “Хориотой жүжиг”-ээр үзэгчидтэй уулзана

22/02/2026

Хашлага налсан хүн чулуу

22/02/2026

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026

“Shortparis“ хамтлагийн дуучин Николай Комягин таалал төгсжээ

21/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.