Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Азтай бадарчин” алтан цомын эзэд тодорлоо
Нийгэм

“Азтай бадарчин” алтан цомын эзэд тодорлоо

Урлаг Урлаг04/04/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
08380937132017-04-05-10-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам 13 жилийн дараа ард түмэндээ эргэн ирлээ. Тодруулбал хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

    “Азтай бадарчин” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Д.Баттөмөр, “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд МУСТА Б.Отгонтуяа нар шалгарч алтан цомын эзэд боллоо. Мөн “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнийн “Ноход хуцаж эхэллээ” зураг тодорлоо. Харин “Азтай бадарчин” наадмын шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарч шагналыг Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгсөн юм. Тус наадмыг Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулжээ. Түүнчлэн хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран шилдэг номеруудаа толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгөн, авьяас чадварыг нь сорьсон юм. Ийнхүү хоёр өдрийг дамнам 04 сарын 03-ны 19:00 цагаас 04-ны 01:00 цаг хүртэл үзэгчдийг инээлгэж, хөгжөөж, баярлуулсан наадмын хамгийн оргил үе ирж, шилдгүүдийг шалгаруулав.

    Энэ үдэш “Азтай бадарчин 1991” наадмын алтан цомын эзэн тус наадмыг санаачлагч Б.Батзаяа, “Азтай бадарчин 1992” наадмын алтан цомын эзэн МУГЖ Л.Чаминчулуун, “Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзэн Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам болон 1991-2002 оны хооронд “Азтай бадарчин” наадмыг 11 жилийн турш зохион байгуулахад хамтран зүтгэсэн МУГЖ Д.Жагдаг, МУГЖ Д.Галсантогтох нарын тэргүүтэй алтан үеийн уран бүтээлчид уригдана оролцсон нь наадмыг улам утга төгөлдөр болголоо.

   Арван гурван жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болсон “Азтай бадарчин” наадмын шүүгчдээр Монгол Улсын Төрийн шагналт, нэрт фельетонч, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо, Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, Монголын хошин урлагийн үүсгэн байгуулагчдын нэг Догмидын Сосорбарам, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч, МУСГЗ Ц.Хулан, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэн нар ажилласан бол, ард түмний төлөөлөл болж үзэгчдийн дундаас 5 хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан нь бас онцлог байлаа. Ийнхүү тус наадмыг Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль тогтоомжийн дагуу соёл, урлагийг хөгжүүлэх иргэдийн соёлын эрэлт хэрэгцээг хангах, театрын урлагийн нэгэн төрөл болох хошин урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн идэвхи, зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх зорилготойгоор зохион байгуулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.