Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“М2М хандивын гала” тоглолт болно
Уртын дуу

“М2М хандивын гала” тоглолт болно

Урлаг Урлаг21/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
149267008558f856858c16f_10002061935712017-04-21-15-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас зохион байгуулж буй “М2М хандивын гала” хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 27-нд ONE EVENT hall-д болно. Тоглолтод Төв аймгийн 60 гаруй авьяаслаг сурагчид, Монголын урлаг соёлын төлөөллүүд болох СТА Бичүү, “Лемонс” хамтлаг, дуучин Эгшиглэн зэрэг залуу уран бүтээлчид болон бусад урлагийнхан Монголчууд Монголчууд аянд албан ёсоор нэгдэж байна. зохион байгуулагдана.

   Тоглолтыг Төв аймгийн Сүмбэр суманд оршин суух өрх толгойлсон эмэгтэй н.Лхагвасүрэнгийн гэр бүлд туслах зорилготой юм байна. Тэрээр бамбайн хорт хавдартай бөгөөд Улаанбаатар хотод оёдлын цехэд ажиллаж эмчилгээний зардлаа олдог бөгөөд түүний дунд хүү нь хурдан мориноос унасны улмаас хараагүй болоод одоогоор 129 дүгээр тусгай сургуульд гэрээсээ хол ганцаараа суралцдаг аж. Тоглолтоос олсон орлогоор тэдний гэр бүлийг халуун ам бүлээрээ нэгэн дээвэр дор амьдрах боломжийг олгохоос гадна түүнийг оёдлын цехтэй болгон тогтмол орлоготой болох эх үүсвэрээр хангах зорилт тавьжээ. Түүнээс гадна эмзэг бүлгийн хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлж, хүмүүжүүлэх буюу тэдгээр хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхэд энэхүү тоглолтын орлогын тодорхой хувь зарцуулагдана.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүүхдийн сайн сайхны чиглэлээр нөлөөлөл, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хандивлагч нарынхаа дэмжлэгтэйгээр Монгол улсын 16 аймаг, зургаан дүүрэгт 60.000 гаруй хүүхэд болон тэдний гэр бүл, орон нутагт хийж ирсэн. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд бусад улс орнуудын нөхцөл байдал хүндэрсний улмаас тусламж, санхүүжилт харьцангуй багасаж байгаа боловч ядуурал болон хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудал монгол улсад хэвээр байсаар л байна. Иймээс бид Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдээ дотоодын эх үүсвэрээр хангах зорилго тавин “Монголчууд Монголчууддаа” аяныг эхлүүллээ. Энэхүү аяны эхний алхам болгон Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас зохион байгуулж буй хандивын тоглолт юм байна.

Ш.ОЧ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.