Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Яг түүн шиг” шоу яг цагаа оллоо
Уртын дуу

“Яг түүн шиг” шоу яг цагаа оллоо

Урлаг Урлаг28/04/2017Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ded6ba95b1255eee2b8cb36428a871d5_12002754204632017-04-28-10-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монголд арилжааны болон мэдээллийн телевиз байдгаас 90 гаруй нь үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоон мэдээ бий. Цаана нь тусгай зөвшөөрөл авчихсан, үйл ажиллагаа нь алдаг оног явж байгаа хэдэн телевиз байгааг мэдэх аргагүй юм. Оройхон гэртээ орж, амрах зууртаа телевизийн суваг солиод ч үнэндээ үзэх зүйл ховор байдаг нь худлаа биш. Харь орны атаа жөтөө, өс хонзон, нус нулимс болсон хэдэн киног л хэдэн телевиз маань өдөр шөнөгүй давтаж гаргана. Цаг үеийн мэдээллийн цагаас өөрөөр монгол контент гэх зүйлгүй явж ирсэн цаг үе байлаа. Харин энэ байдал одоо өөрчлөгдөж байна.
 
Монгол үзэгчдэд гадны нэвтрүүлгийг орчуулж, эсвэл гадаадын олон ангит кино үзүүлдэг биш Монголдоо бүтээсэн, боловсруулсан олон сайхан нэвтрүүлгийг үзүүлдэг болов. Цаашлаад, телевизийн баг өөрсдөө контент бэлтгэх гэхээс илүүтэй мэргэжлийн студи, агентлагийн үйл ажиллагааг дэмжиж тэдний бүтээлийг худалдаж авдаг болсон нь сайшаалтай. Телевизийн ярилцлага гэхээр нэг хүнийг ширээний ард суулгачихаад ярих гэхээс илүү чөлөөт орчинд чөлөөт байдлаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ярилцаж болдог гэдгийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бидэнд харуулсан, одоо ч харуулсаар байгаа.
 
Цаашлаад хошин шогийн продакшнуудын ганц нэг тоглолтыг өдөр шөнөгүй давтах гэхээс илүү иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлд илүүтэй анхаарч, танин мэдэхүйн нэвтрүүлэг хийх болсон нь мөн л нэг том дэвшил. “Боловсрол” суваг телевизийн “80 саяын уналт”нэвтрүүлэг үүний тод жишээ. Монголчууд бид ямархуу авьяастай, чадалтай, бас Монголын урлаг уртын дуу, морин хуур хоёроор дуусахгүй арвин баялаг өв сантай гэдгийг “HD Монгол” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу бидэнд харуулж өгсөн.
 
Тэр нэвтрүүлгээр алс холын Америк, цаашлаад Ази тивийг ч гайхшируулж чадах авьяас байгааг бид олж харсан, бас үзсэн. Хэдэн сувгаа эргүүлж тойруулж, хэрүүл маргаантай хэдхэн солонгос савангийн дууриар тархиа угаалгаж байсан монголчууд маань одоо үздэг нэвтрүүлэг, хүлээдэг, догдолдог шоутай болов. Сүүлийн үед монголчуудыг “Яг түүн шиг” шоу ням гараг бүр эфирийн өмнө уях болов. Яг л “Халтар царайт” гардаг байсан тэр үе шиг.
…Монголчууд хийж чаддаг гэдгийг, энтертайнмент шоу нэвтрүүлэг гэж юу болохыг бид мэддэг боллоо. Дэгсдүүлж хэлбэл, Бөхийн өргөөнд дээлтэй нэг нөхөр гарч ирээд дуулж хуурдахыг шоу тоглолт гэж нэрлэдэггүй юм байна гэдгийг ойлгодог болов. Дуучдаас илүү чанартай, амьд, жинхэнэ энтертайнмент тоглолтыг манай залуус хүсдэг болсон нь эдгээр нэвтрүүлгийн ач гэхэд хэтийдэхгүй юм…
Өнөөдөр нэвтрүүлгийн оролцогчид хэнийг яаж дуурайх бол хэмээн ням гарагийн орой халуун ам бүлээрээ гэр дүүрэн суугаад нэвтрүүлгээ хүлээдэг болчихож. Амьдралыг арай илүү амттай болгох зүйлийг тэд үнэхээр хийж байна. Боловсрол суваг телевиз, “Эндемол шайн” группийн албан ёсны эрхтэй “Яг түүн шиг” шоуг эх орондоо албан ёсны эрхтэй зохион байгуулах болсноор хоёр жил өнгөрөв. Үндсэндээ сүүлийн дөрвөн жил монголчууд хүлээдэг, халуун ам бүлээрээ зэрэгцэж сууж үздэг нэвтрүүлэгтэй боллоо. Ингэснээр олон мянган айлд олон эерэг өөрчлөлт ирсэн нь дамжиггүй. Гэрт очоод үзэх зүйл байх биш хэмээн сэтгэж гадуур сэлгүүцэж байсан олон залуус орон гэртээ очих гэж яардаг болсон нь дамжиггүй.
 
Гэмт хэрэг ч буурсан юм бил үү, хэн мэдлээ. Ар гэртээ архидан согтуурах биш ам бүлээрээ тойрч суугаад монголчуудаараа тэд бахархаж суугаа нь дамжиггүй. Монголчууд хийж чаддаг гэдгийг, энтертайнмент шоу нэвтрүүлэг гэж юу болохыг бид мэддэг боллоо. Дэгсдүүлж хэлбэл, Бөхийн өргөөнд дээлтэй нэг нөхөр гарч ирээд дуулж хуурдахыг шоу тоглолт гэж нэрлэдэггүй юм байна гэдгийг ойлгодог болов. Дуучдаас илүү чанартай, амьд, жинхэнэ энтертайнмент тоглолтыг манай залуус хүсдэг болсон нь эдгээр нэвтрүүлгийн ач гэхэд хэтийдэхгүй юм.
 
Тиймээс Монголын үзэгчдийг үзэх зүйлтэй болгосон “Боловсрол” телевизийн уран бүтээлчдэд баярлалаа. Монголын уран бүтээлчдийг илүү чадалтай байхыг шаардаж буй “Яг түүн шиг шоу” яг цагаа олж чадлаа. Монгол контент бүтээж буй залуустаа баярлалаа. Монголчуудыг үзэх зүйлтэй байлгахын тулд зүтгэж буй Херо энтертайнмент, Боловсрол суваг, “HD Монгол” телевизийн багийнханд баярлалаа гэж хэлье. Бид бие биедээ урам өгч яагаад болохгүй гэж.
 
Тэр тусмаа үзэгчийн боловсрол, уран бүтээлчдийн чадварыг сорьсон энэ мэт монгол контент илүү их гараасай хэмээн сэтгүүлчийн хувиар биш эгэл үзэгчийн бодлоор хүсч байна. Энтертайнментаар боловсрол олгоно гэдэг энэ юм байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.