Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жүжигчин Г.Амгаланбаатар тайлан тоглолтоо хийхээр боллоо
Нийгэм

Жүжигчин Г.Амгаланбаатар тайлан тоглолтоо хийхээр боллоо

Урлаг Урлаг08/05/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ad8e5de79e4b9d520bc4f60481ef3e264697992552017-05-08-18-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УДЭТ-ын жүжигчин “Драмын 4” хамтлагийн дуучин Г.Амгаланбаатарын "ХЯЗГААРГҮЙН ОРОН ЗАЙ…" уран бүтээлийн тайлан тоглолтоо толиулахаар болжээ. Түүний анхны уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 21-нд 16.00 цагт Соёлын төв өргөөнд болох юм. Тоглолтын ивээн тэтгэгч “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж байна. Энэхүү тоглолтонд түүний тоглосон кино, жүжиг, клипийг үзэгчдэд хүргэнэ. Мөн жүжигчин, дуучид оролцохоос гадна алдарт Надаар тоглосон хайр тэргүүтэй дэлхийн сонгодог болон үндэсний шилдэг жүжгүүдийн хэсгээс тоглохоор болсон гэдгийг жүжигчин Г.Амгаланбаатар хэллээ.

   Тоглолтонд, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Төрийн соёрхолт, УГЖ Д.Сосорбарам, Драм-4, Нюанс, Мотив, Uvertura хамтлаг, дуучин Ц.Сарнай, А.Хишигдалай, С.Зоригт, Б.Халиун, Маск продакшин, Мөрөөдлийн театр, найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар оролцож уран бүтээлийн дээжисээ дэлгэхээр болсоноос гадна Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллахаар болсон байна. Та бүхэн энэхүү тайлан тоглолтын цэнгүүнд хүрэлцэн ирж 2 цагийн турш инээж, уйлж, дуулж доргиосон урлагийн сайхан ертөнцөөр хамтдаа аялцгаая.

   Жүжигчин Г.Амгаланбаатар урлагт тасралтгүй 17 жил ажиллаж, тайзны 50 гаруй жүжиг, дэлгэцийн 20 гаруй кинонд гол болон туслах дүрд тоглож үзэгчдийн хүртээл болгосон байна. Одоо тэрээр СУИС-д магистрант багшаар ажиллаж байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр Соёл урлагийг дэмжигч Cityinfo.mn ажиллаж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.