Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадам болно
Уртын дуу

“Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадам болно

Урлаг Урлаг09/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18221892_797071067118876_6816471450458064929_n1378619392017-05-09-20-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо"-оос "Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг 2017.05.10-12-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

   "Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадамд Монгол улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын "Тэнгэрийн дуу" найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцоно.

   Наадмын нээлтийн ёслол 2017.05.10-ны Лхагва гарагийн 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болох юм байна. Түүнчлэн 2017.05.10-ны Лхагва гарагийн 17:00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, 2017.05.11-ний Пүрэв гарагийн 18:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 2017.05.12-ны Баасан гарагийн 18:30 цагт УДБЭТ-ын тайзнаа "Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмын ГАЛА тоглолт тус тус зохион байгуулагдах ажээ.

   Энэ дашрамд дуулгахад Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо" нь 2005 оноос найрал дууны их наадмыг "Хаврын баяр" нэртэйгээр 9 удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж "Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахаар болжээ.

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 88044939, 98981984, 99774788

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.